HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

“Цусан суулга үүсгэгч нян хөрсөнд 2-4 сар, сүү сүүн бүтээгдэхүүнд 2-60 хоног, усанд хоёр сар амьдрах чадвартай”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 07 сарын 28

Дулааны улирал буюу 5-10 дугаар сарын хооронд гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчний нөхцөл байдал, шинж тэмдэг, сэргийлэх зөвлөмжийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаагаас тодрууллаа.

– Гэдэсний халдварт өвчин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ямар түвшинд байна вэ? 

– НЭМГ нь долоо хоног бүр харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл авч, гэдэсний халдварт өвчний тохиолдлыг судалдаг. Долоо хоног, сар, улирал жилээр нь харьцуулдаг. Энэ судалгаагаар ямар төрлийн үүсгэгч дээр нян илүү их илэрч байна, илэрсэн нян болон үүсгэгчээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэдэг.

Өнгөрсөн мөн үетэй харьцуулахад энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдээгүй.

– Энэ төрлийн өвчлөлийн шалтгаан нь юу вэ?

– Гэдэсний халдварт өвчний тохиолдлуудын 90 гаруй хувийг цусан суулга өвчин, 4-5 хувийг сальмонеллёз (нянгаар үүсгэгдэж, ходоод гэдсийг үрэвсүүлдэг өвчин), үлдсэн 2-3 хувийг хоолны хордлого эзэлж байна. Цусан суулга өвчин нь өвдөөгүй боловч халдварын нянг тээж буй хүнээс нөгөө хүнд бохир гар, хоол хүнсээр дамжин халддаг. Бохирлогдсон хоол хүнсэндбидний шууд хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн орно.

Мөн үүсгэгч нян нь хөрсөнд 2-4 сар, сүү сүүн бүтээгдэхүүнд 2-60 хоног, усанд хоёр сар амьдрах чадвартай.

– Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Ерөнхийдөө хордлогын шинж илэрдэг. Тодруулбал халуурах, бөөлжих, толгой, хэвлий өвдөх, олон хоног гүйлгэх, хоолны дуршилгүй болох, тамирдах зэрэг шинж тэмдэг.

Гэдэсний халдварт өвчнөөр голдуу нялх хүүхэд, 65-аас дээш ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхүүд болон дархлаа сул хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг. Иймд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ойролцоох эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.

– Энэ төрлийн халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Хувийн ариун цэврээ сайтар сахиснаар халдварт өвчнөөс сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл гаднаас орж ирэхдээ гадуур хувцсаа тайлах, шаардлагатай тохиолдолд угааж цэвэрлэх, гараа тогтмол савангаар угаах, жимс жимсгэнэ, хүнсний ногоог содатой халуун, бүлээн усаар угаах, мах махан бүтээгдэхүүнээ сайтар боловсруулж хэрэглэх, хоносон хоолыг дахин халааж идэхгүй байх зэргээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж болно.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдал, ирэх гурван жилийн зорилтыг хэлэлцлээ
Алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгаалав
ТАНИЛЦ: Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
“Насны хишиг” тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
“Kpop Demon Hunters” анимейшны ид шидийг бодит дэлгэц орлож чадахгүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?