2026 оны Halloween-ээр дэлхийн алдартнууд кино, анимэ, хөгжмийн ертөнцийн алдартай дүрүүдийг бүтээж сонирхолтой хувиргалтууд хийжээ. Ингээд хэн, ямар дүрд хувирсныг хуваалцъя.
Хайди Клум — Тасарсан аварга гар
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2)/Heidi-Klum-attends-the-98th-Oscars-Heidi-Klum-dressed-up-as-The-Hand-110126-ba55490c67714502bc56fd3b8c40bf94.jpg)
Halloween-ийн өвөрмөц хувиргалтуудаараа алдартай загвар өмсөгч Хайди Клум энэ жил Нью-Йоркт зохион байгуулсан үдэшлэгт цустай, аварга том тасарсан гарын дүрээр оролцжээ.
Ким Кардашьян — Өөрийн охин Норт Уэст
:max_bytes(150000):strip_icc():focal(745x467:747x469)/Kim-Kardashian-as-North-West-112026-tout-158f8376dbd940508dbd907e033bd77a.jpg)
Ким Кардашьян охин Норт Уэстийнхээ дүрд хувирчээ.
Зендаяа — Холли Берри

Жүжигчин Зендаяа 2000 онд “X-Men” киноны Нью-Йорк дахь нээлтэд оролцсон Холли Берригийн хувцаслалт, дүр төрхийг дахин бүтээв.
Оливиа Родриго — Мари Антуанетта
Дуучин Оливиа Родриго Францын хатан Мари Антуанеттагийн дүрд хувирчээ. Тэрбээр уг дүрийг аймшгийн хэв маягтай хослуулан, цустай зомби төрхийг бүтээсэн байна.
Кендалл Женнер — Жейн Хендерсон

Загвар өмсөгч Кендалл Женнер 1984 оны “Paris, Texas” киноны Жейн Хендерсоны дүрийг сонгожээ.
Кортни Кардашьян, Трэвис Баркер — “Scarface” киноны дүрүүд

Хосууд 1983 оны “Scarface” киноны Тони Монтана болон Эльвира Хэнкокийн дүрийг сонгожээ.
Жастин Бибер, Хейли Бибер — Чөтгөр ба сахиусан тэнгэр
Хосууд энэ жилийн Halloween-ээр эсрэг тэсрэг дүрүүдийг сонгож, Жастин чөтгөр, Хейли сахиусан тэнгэрийн дүрд хувирсан байна.
BLACKPINK — Кино, анимэ болон домгийн дүрүүд
BLACKPINK хамтлагийн Jennie “2 Fast 2 Furious” киноны Suki, Jisoo “Cyberpunk: Edgerunners” анимийн Lucy, Lisa лусын дагинын дүрд тус тус хувирчээ.



Барбара Палвин, Дилан Спроус — “The Nightmare Before Christmas”

Загвар өмсөгч Барбара Палвин болон жүжигчин Дилан Спроус нар “The Nightmare Before Christmas” киноны Уги Буги болон Жек Скеллингтоны дүрд хувирчээ.
Энэ жилийн Halloween-ийн онцлох чиг хандлага нь алдартай киноны дүрүүдийг дахин бүтээх, 2000-аад оны поп соёлыг сэргээх, мөн аймшгийн элементүүдийг загварын өвөрмөц шийдэлтэй хослуулах явдал байлаа.
