HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах “нээлттэй өдөрлөг” болно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 22

“Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах “нээлттэй өдөрлөг”-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно.

Цахилгаан автомашин 14 хоногт 5500 төгрөгийн зардал гаргадаг.

Цахилгаан автомашин нь бензин хөдөлгүүрт автомашины адил бартаа туулах чадвар, хурд, хүч нь тэнцүү бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаардахгүй, тос масло, бензинд зарцуулдаг зардал маш бага юм. Өөрөөр хэлбэл хэрэглээнээс шалтгаалж цэнэглэх үед 14 хоногт 5500 – 10000 төгрөгийн зардал гардаг. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага, эдийн засгийн бодит хэмнэлт авчрахаас гадна байгаль экологид эерэг нөлөөлөл үзүүлж байна.

Дэлхийн Улс орнууд уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулахад эко машины хэрэглээг иргэддээ санал болгож, нийтийн тээвэр, уул уурхайн хүнд механизмын машинууд ч цахилгаан болж байна. Иймд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа ба өнөөдрийн байдлаар  Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба үүнээс суудлын 500 гаруй, автобус 100 орчим байна.

Цахилгаан автомашины тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд зогсоолд болох “нээлттэй өдөрлөг”-т гэр бүл, найз нөхдийн хамт ирэхийг урьж байна. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна.

Эх сурвалж: БОАЖЯ

ЭЕРЭГ | СХД-т 850 суудалтай хүүхэд залуучуудын театр бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай байх төлөвтэй байна
МХЕГ: Хүүхдийн бэлгийг зөв сонгоорой
Эрдэнбулган сум орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөсөө хүүхэд бүрдээ сүү өгнө
Татаас, зээлээр хахсан гурил үйлдвэрлэгчид үнээ нэмэхийг нь зүгээр хараад суух уу, ХХААХҮ-ийн сайд аа?
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?