HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Өнгөрсөн жил тарьсан моддын ургалт 90 гаруй хувьтай байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 18

Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга О.Тэмүүжин:

-Манайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж зэрэг 300 гаруй байгууллага мод тарих хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу найман байршилдаа хувааж, мод тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудынхаа арчилгааг хийхэд анхаарч байгаа. Тухайлбал, хоёр байршилд зөвхөн арчилгаа буюу нөхөн тарилт, усалгаа, арчилгаа, тухайн орчны хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажил хийж байна. Одоогийн байдлаар 50 мянга гаруй мод, бут тарьсан урьдчилсан мэдээлэл бий хэмээлээ.

Модыг тариад орхих биш, арчилгаа, хамгаалалт маш чухал. Өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт 90 гаруй хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд 34 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулснаас гадна нийт 1.3 сая мод, бут тарьсан юм.

Хан-Уул дүүргийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Айцын даваа орчмын 100 га талбайг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.

Тус дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Дүүрэг талбайн зураг төсвийг батлуулж, арчлалт хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байгаа. Талбайг хашаажуулж, харуул хамгаалалт, мэргэжлийн хүмүүс ажиллуулж, усалгааны систем зэргийг шийдсэн. 2022 онд найман га талбайд 7883 тарьц, суулгац тарьсан нь 90-95 хувьтай ургаж байгаа” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

МАК компани БНХАУ-ын Huawei компанитай хамтран нарны цахилгаан станц байгуулна
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байна
Өнөөдрөөс Богдхан уулын Нүхтийн амны авто замыг хаана
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилуулав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?