HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Хавдрын эсрэг үндэсний аян дахин хэрэгжинэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 11

“Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан “Хавдрын эсрэг үндэсний аян-2023”-г эхлүүлэхээр Хаан банк, ХСҮТ, МҮОНРТ-ийн удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян” Хаан банк сангийн дэмжлэгтэйгээр Увс, Дорнод аймагт, орон нутгийн өөрсдийн дэмжлэгтэйгээр Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан аймагт хэрэгжих юм.

Аяныг хэрэгжүүлсэн 10 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг 72990 км замыг туулж, Монгол Улсын бүх аймаг, дүүрэгт 2-4 удаа хүрч очин, зорилтот бүлгийн 125140 хүнд хавдрын эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж, хорт хавдрын 597 шинэ тохиолдлыг илрүүлэн оношилж шаардлагатай эмчилгээнд хамруулжээ.

Илэрсэн хорт хавдрын 40 хувь нь эмчлэгдэж болох эрт үедээ оношлогдсон нь энэхүү аяны гол үр дүн болсон бөгөөд тэдгээрийн 34 хувь нь мэс засал, 9 хувь нь хими эмчилгээ, 7 хувь нь туяа эмчилгээ, 7 хувь нь хавсарсан эмчилгээ хийлгэсэн бол 43 хувь нь орон нутагтаа хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан байна.

Аяны хугацаанд орон нутагт нийт 513 мэс ажилбарыг хийж, иргэдэд цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэл хүлээгдэлгүй чанартай тусламж үзүүлжээ.

Эрсдэлт бүлгийн хүн амд үзлэг оношилгоо хийхийн зэрэгцээ хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор ажлын байрны сургалтуудыг зохион байгуулж, хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд тулгамдаж буй хүндрэл, шийдвэрлэхэд хэцүү тохиолдлуудад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилласаар ирлээ.

Энэ хүрээнд 7827 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хорт хавдрын орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр сургалт, 2688 хүнийг сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад хамруулан сургажээ.

Мөн аяны тухай мэдээллийг 674 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан түгээж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны материалуудыг боловсруулан 79563 ширхэгийг түгээсэн байна.

Угаарын хий гэж юу вэ
“Хүүхдийн сүүн тэжээл нь нярай хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл дагуулдаг”
ТАНИЛЦ: Эмнэлгүүдийн цахим бүртгэлд цаг авах утасны дугаарууд
ЭРҮҮЛ МЭНД | Яагаад өтгөн хатдаг вэ
ДОНОРЫН ХҮЛЭЭХ ЖАГСААЛТАД 1000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?