HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

“Хүүхдийн сүүн тэжээл нь нярай хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл дагуулдаг”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 12

Өнөөдөр ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжье, хамгаалъя” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн төрөх эмнэлэг, лавлагаа шатлалын эрүүл мэндийн төвүүдийн дунд зохион байгуулж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд энэ үеэр “Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эхийн сүү нь нярай хүүхдэд хамгийн тохирсон, орлуулшгүй хоол тэжээл  бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай.  Мөн хүүхдийн эрүүл амьдралын суурь болдог.

Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурч, өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.

Уг хэлэлцүүлгийн хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Хүүхдийг  зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох
  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох
  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.
  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.
  • Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно.

Хүүхдийн сүүн тэжээл нь нярай хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл дагуулдаг тул хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг аюулгүй, зохистой байдлаар заавар удирдамжийн дагуу хэрэглэхийг НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас зөвлөж байна.

Тавт вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай
ЭРҮҮЛ МЭНД | Шүдний сойзны эрүүл ахуй
“МУ-ын халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээний өнөөгийн байдал цаашдын стратеги” сэдэвт хурал боллоо
Манай улс иж бүрэн тоноглогдсон явуулын гурван авто лабораторитой боллоо
ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид хэн хамаардаг вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?