HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

REVIEW | Хайрлаж, дурласан хүнтэйгээ ханцуй шүргэлцэх эрхгүй амьдарна гэдэг…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 09

Юуны өмнө ийм айхтар кинонд рэвью бичихдээ эмээж байснаа нууулгүй хэлье. Учир нь дэндүү гоё санагдсан зүйлсийг заримдаа үгээр илэрхийлэх гэхээр дутуудчихсан байхвий гэхээс харамсал төрөөд байдаг юм.

I

Хайрлаж, дурласан хүнтэйгээ хамт байх битгий хэл ханцуй шүргэлцэх эрхгүй амьдарна гэдэг аймаар. Зовсны эцэст жаргах тавилан энэ кинонд даанч үл биелнэ. Угтаа үнэн гэдэг ийм л хатуу аж. “Нэг сэтгэлт эрийг эр биш эрдэнэ гэнэ” гэх үг бий. Тэгвэл Хүний заяаг олж төрсөн хэсэгхэн энэ хугацаанд нэг сэтгэлээр хайрлаж, хайрлуулахын сайхныг үзэх Монгол, Сэрчмаа хоёрт атаархах, өрөвдөх сэтгэл зэрэгцсэн юм. 

Явах болсон шалтгаан, хэзээ ирэх хугацааг нь мэдэхгүй ч хувиршгүй сэтгэлээр хүлээх монгол эмэгтэй. “Хэрлэнгийн усаар үсийг нь угааж, эхнэрээ болгоно” гэх амлалтаа биелүүлэхээр сэтгэл шулуудах монгол эр хүн.

Гэхдээ “ХАЙР” гэгч зүйл ийм адармаатай, үзэн ядмаар, тэсвэрлэхийн аргагүй зүйлд хүргэхийг үзнэ гэдэг өөрөө аймаар зүйлийн нэг байлаа.

II

Хэдэн үеэр нь тамлан зовоож, эрүүдэн шүүсэн Манжийн дарангуйллын үе дэндүү гэмээр дэндүү харгис. Төрд суусан шунаг сэтгэлт ноёдын үйлийн үрийг хуваалцах азгүй тавилант ард олон. Хэдий энэ түүх боловч одоо цагийн Монголын нийгэмд ноён суусан төрийн түшээдийг тольдож байгаа нь харамсалтай. Яг л нүүрэн дээр үнэн гэгчийг шидчихэж байгаа юм.

Даанч түүхийн хуудсанд шударга үнэн ялахын тулд шударга бусд хэдэнтээ ялагджээ. Ямартай ч энэ бүхний эцэст эх оронтой байгаадаа талархаж, үүх түүхийн мэдлэгээ зузаанаас зузаан болгох ёстойгоо ухаарахад таатай.

III

Киноны постер анх цацагдах үеэс л Сэрчмаагийн дүрд тоглосон Солонго-Уянга гэх эмэгтэйн гоо зүйг гайхан биширснээ заавал хэлмээр санагдсанаа цохон тэмдэглэе. Ер нь байгалиас заяасан гоо төрхийг нь ийм сайхнаар үзүүлж чадсан кино багийнханд алга ташаад л баймаар байлаа. Хэрэв зээ яг үүн шиг үе надад тулгарвал ингэж л хүлээж авах байсан даа гэмээр үнэн жүжиглэлт. Гэхдээ жүжиглэлт гэж хэлэхэд яагаад ч юм үл тохирмоор тийм л гоёор дүрээ бүтээжээ. 

Ямартай ч киноны үйл явдал, үг хэллэгийг хуваалцахаас илүү зүгээр л үзээсэй гэж хүсч байна. Бас ийм гайхалтай монгол кино гаргасан багийнханд үнэхээр их талархъя. Өшөө олон хүн энэ киног үзээсэй, өшөө олон ийм кино гараасай…

С.Батзаяа: Хүүхэд хаана амьдардгаас үл хамааран сурах боломж тэгш байх ёстой
Энэ онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ
Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
“Насны хишиг” тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
Төрийн өмчийн зургаан их сургуулийн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааг шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
What do you think?
Хайр татам15
Гунигтай0
Жаргалтай0
Ууртай0
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?