HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 04 сарын 27
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04-р сарын 26-ны 20 цагаас 04-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр  0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

2023 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 5 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна. 5 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аяныг эхлүүлжээ
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ
ХЗДХЯ | Цагдаагийн 102 алба хаагч англи хэл сурахаар Филиппин явна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?