HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

ХХААХҮЯ: Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 31 тохиолдол бүртгэгдсэн

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 19

Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин өртсөн. Үүнтэй холбогдуулан гэр нь шатсан 15 айлд улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа.

“Онон-бороо 1” экспедиц Буйр нуур орчмоос, “Онон-бороо 2” экспедиц Халх гол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 4 ширхэг JFJ-1A борооны пуужин харвасан байна.

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цагийн байдлаар Халх сумын нутгаар салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -7°С, цас орж цасан шуурга шуурсан бөгөөд 20:00 цагийн хэмжилтээр 0.7 мм тунадас орсон байна.

Жил бүрийн 3-6 дугаар сарын хооронд түймрийн эрсдэлтэй буюу ой хээрийн бүс нутгаар хуурайшлын зэргийг тодорхойлон гаргадаг. Урьдчилан мэдээлэх хэлтсээс боловсруулан гаргасан зургаас харахад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг түймрийн эрсдэлийн зэрэг дунд түвшинд, Сэлэнгийн баруун, Булганы баруун, Хөвсгөлийн зүүн, Увсын баруун хэсэг түймрийн эрсдэл бага түвшинд байгаа бол түймрийн эрсдэлгүй түвшинд Улаанбаатар хотын хойд хэсэг, Төв, Архангай, Булган, Хөвсгөл Завхан аймаг, Увсын зүүн хэсэг багтаж байна.

Ойрын өдрүүдэд салхи, шуурга ихтэй байх тул ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв
БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?