HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 18

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн, 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өгөв.

Нийгмийн хамгааллын тусгай төв өнгөрсөн найман жилийн хугацаанд л гэхэд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1,000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлжээ.

Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ шаардлага их тулгардаг байна. Харин тус төвийн ажилчид өнгөрсөн хугацаанд хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллагын зүгээс тус төвд автобус хүлээлгэн өгөхдөө дан ганц автобусыг нь бэлдэж өгөх бус, давхар жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн.

Манай байгууллага инженер техникийн бүрэн багтай бөгөөд автобусыг хүлээлгэн өгөхдөө иж бүрэн засвар хийн, суудлын тоог нь 24 байсныг 32 болгон нэмэгдүүлэн, зорчигчдод үйлчлэхэд бэлэн болгоод байна” гэв.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Төвөөр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн, орон гэргүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байраар дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үзвэр үйлчилгээнд хамруулах, асрамж сувилал, гэр бүлд нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэхэд автомашины хэрэгцээ өдөр бүр үүсдэг байлаа.

Харин Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас автобус хүлээлгэн өгч байгаа нь дээрх хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд маш том хувь нэмэр болж байна. Бид үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна” хэмээлээ.

“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
НЭМҮТ | Хүүхэд хахаж байгааг хэрхэн мэдэх вэ
Бразил улсын 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрийг зарлалаа
Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг баталлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?