HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

АИ-92 авто бензин 69 мянган тонныг захиалав

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 20

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлтийг хэвийн байгаа талаар мэдээллээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн өгсөн мэдээллээр, манай улс арваннэгдүгээр сард  69 мянган тонн АИ-92 авто бензинийг гэрээний хүрээнд захиалжээ. Үүнээс 40 мянган тонныг худалдан авсан бөгөөд үлдсэн арав хоногийн хугацаанд 30 мянган тонныг импортлох аж.

Өнөөдрийн байдлаар шатахууны нийлүүлэлтийг хэвийн, найдвартай байгааг  тэрбээр яриандаа онцолж “ОХУ-аас тээвэрлэлтээ сайжруулж хангалтаа хэвийн явуулна. Гэрээ баталгаажсан. Энэ хүрээнд захиалгын дагуу бүтээгдэхүүнээ авч байгаа учир арав хоногийн хугацаанд 30 мянган тонн бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ нь шатахууны хэвийн байдлыг хангана гэсэн үг юм” гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй ОХУ-д энэ сарын 17-18-нд хийсэн айлчлалын хүрээнд тус улсаас Монгол Улсад шатахууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ. Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй хийсэн уулзалтаар, тус улс нь автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТ ЯАГААД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГОД ОРХИГДДОГ ВЭ
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ээлжит хурал боллоо
П.Баянсан: Нийгмийн дааатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр байнга өсгөж явах ёстой
Улсын тусгай хэрэгцээнд 496 га газрыг авахыг дэмжив
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?