HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 17

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсад өнгөрөгч оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ www.organic.mofa.gov.mn цахим хуудаст бүртгүүлжээ. Эдгээр органик бүтээгдэхүүний дийлэнх хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын хэмжээ, бүтээгдэхүүний чанар стандарт харилцан адилгүйгээс өнөөг хүртэл албан ёсны бүртгэл, судалдаа гараагүй байгаа юм. Мөн иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгааг төсөл санаачлагчид хэлж байв.

Иймд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Органик хүнсний тухай хуулийн үйлчлэх цар хүрээг өргөжүүлэх, эх орны үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 18 зүйлтэй. Хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид онцлов.

Хуулийн төсөлд органик хүнсний бүртгэл мэдээллийг цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тусгах, импортыг орлох үндэсний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал, органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг нарийвчлан тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
ХАМГИЙН ИХ БОЛОН БАГА ТӨСӨВТЭЙ САЙДУУД ХЭН БЭ
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор 15 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ
ӨНӨӨДӨР НАМРЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?