HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Долоон байршилд зам тавьж, дөрвөн байршилд нүхэн гарц хийнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 15

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна. Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна. Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий. Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.

Нүхэн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн байршил буюу Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийхээр төлөвлөөд зураг төслийг гаргаад явж байна.

Он дамжсан долоон ажлын хувьд барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Харин нүхэн гарцуудын хувьд зураг төслийн шатандаа явж байна, энэ зунаас хоёр байршилд барилгын ажил эхэлнэ.

-Өнгөрсөн онд ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ?

-Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлд өнгөрсөн онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд нийтдээ 25.94 километр зам, 963.7 метр гүүрний ажил багтаж буй. Эдгээрээс дөрвөн байршилд замыг ашиглалтад оруулсан, 11 байршилд хийх ажлын төсөв тодотголоор хассан. Тэгэхээр үүнээс үлдсэн долоон ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.

-Бүтээн байгуулалтын ажлын явц хэр байна вэ?

-Эдгээр долоон ажлыг энэ ондоо багтааж дуусгана. Явцын тухайд, Наадамчдын замыг  Энхтайваны өргөн чөлөө рүү холбох ажил  25 хувь, Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл тавих 4.27 километр замын гүйцэтгэл 40 хувьтай байна. Зайсангийн гүүрийг өргөтгөж шинэчлэх, мөн  шинээр гүүр барих ажлын бэлтгэлийг хангасан.

Толгойтын замыг Ард Аюушийн чөлөөтэй холбох, олон түвшний огтлолцолтой 2.4 километр замын хувьд гүйцэтгэгч компани талбай дээрээ бэлтгэлээ хангаад, шугам сүлжээний тодруулгуудаа хийж эхэлсэн. Тухайн байршилд газар чөлөөлөх ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Гурван туслах замын хувьд Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбох 0.23 километр замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, “Алтай” хотхоны урд хэсгийн 750 метр туслах замын ажлын бэлтгэлийг хангаж байна.

Энэ долоон замын хувьд трассын дагуу авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээ гээд цогц байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Мөн зураг төсөл, барилга угсралтын явцад мөрдөх стандарт, шаардлагыг хангахад хяналт тавиад ажиллана.

-Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтыг хийхдээ байршлуудыг хэрхэн сонгож байна вэ?

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлэх замын ажлуудын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөөд 90 байршлыг тодорхойлсон байдаг. Эдгээр байршлыг тодорхойлоод иргэдийн зорчилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг  2022 онд хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ 90 байршил нь гол гудамж замууд дээрх иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан гэсэн үг. Энэхүү судалгаан дээр үндэслээд ач холбогдол, нөлөө нь өндөр байршлууд дээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Ер нь энэ 90 байршлын ажлыг хийж гүйцэтгэснээр хотын гол гудамж замуудын ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцоолол бий.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ТӨВ БАЙРЫГ 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЖЭЭ
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД БЭЛТГЭЛИЙН ЗУСЛАНТАЙ БОЛОВ
Ц. ТУЛГА: Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна
Алтай хотхоны урд замыг долоодугаар сарын 1 хүртэл хаана
Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?