HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

ОНЦЛОХ | “ЗҮҮНБАЯН-ХАНГИ” чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 25

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй хоёр дахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлж өнөөдөр /2022.11.25/ албан ёсоор ашиглалтад орууллаа.

Ингэснээр Хятадын нарийн болон өргөн царигийн төмөр замтай хоёр улсын хилээр холбогдоход Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бүрэн бэлтгэгдэж хоёр улсын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд хил холболт шийдэгдэх хэмжээнд дэд бүтцийн иж бүрэн бүтээн байгуулалт дуусаж байна.

Тус төмөр зам нь гол замын ачааллыг 2 дахин бууруулж Монгол Улсын транзит, экспорт, импортын бүхий л ачааг нэмэгдүүлэх бололцоог нээж өгч буйгаараа давхар ач холбогдолтой юм.

Ханги Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой.

Ханги Мандалын төмөр зам ашиглалтад орсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байна.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, Шинэ зууныг эхлүүлсэн, Шинэ сэргэлтийн ган замыг бүтээн байгуулсан хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн ард иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье.

СОДОН ХОРООЛЛЫН 316 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО 
Хан-Уул дүүрэгт АНУ-ын ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН газрын байрыг барина
Өнөөдрөөс Богдхан уулын Нүхтийн амны авто замыг хаана
“Энэ онд багтаж нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой”
Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг тавилаа 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?