HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЖЭН ШЯАН: Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэсэн платформыг үүсгэсэн

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 15

Улаанбаатар хот цахим шилжилтийнхээ хүрээнд зам тээврийн салбарт RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцаж, туршлагаас нь судалжээ.

Чунчин хот зам тээврийн системээ бүрэн цахимжуулсан нь замын хөдөлгөөн, түгжрэл, тээврийн хэрэгслийн хяналтыг хялбаршуулсан байна. Тухайлбал, автомашинд дугаар олгох үедээ картын системийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн аж. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн арга хэмжээнд очих үед картаар нь дамжуулан зогсоолыг нь хуваарилдаг зэргээр тулгамдсан асуудлыг шийдэж буй. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлсэн байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зам тээврийн салбарыг цахимжуулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил Улаанбаатарт эрчимтэй өрнөж байна. Энэ удаад бид нэвтрүүлж байгаа системдээ цаашид ямар хөгжүүлэлт хийх боломжтой вэ гэдгийг харж, сайн жишиг, оновчтой шийдлүүдтэй танилцлаа. 

Жишээлбэл, RFID системээр дамжуулаад авто замын ачаалал, түгжрэлийн мэдээллийг иргэдийн гар утсан дээр аппликейшнээр харуулж байна. Тэгэхээр хүмүүс энэ мэдээллийг харгалзаад замын хөдөлгөөнд оролцоно, улмаар түгжрэл буурна.

Өөрөөр хэлбэл, хүмүүс замын хөдөлгөөнд оролцохын өмнө мэдээлэл аваад, үүн дээрээ үндэслээд шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь RFID системийг нэвтрүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх, стрессийг багасгах гээд амьдралын чанарт олон талаараа нөлөөлж байна хэмээв.

Чунчин хотын Хөрөнгө оруулалтын алтан карт мэдээллийн салбар групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жэн Шяан:

-Манай компани 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид авто тээврийн цахим платформ, хяналт зохицуулалтын системийн үйлчилгээг  Засгийн газар, захиргааны байгууллагуудад үзүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэсэн их өгөгдлийн платформыг үүсгэсэн.

Энэхүү өгөгдлийн санг ашиглаад өөр олон салбарын үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна гэсэн үг хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
Өрхийн эрүүл мэндийн төвийн цахимжилтын явцтай танилцаж үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Дэлхийн байгаль хамгааллын конгресс Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо албан ёсоор эхэллээ
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сүрьеэ өвчнийг богино хугацаанд оношлох ЖЕНЕЭКСПЕРТ ШИНЖИЛГЭЭГ нэвтрүүллээ
НЭГ СУРАГЧИЙГ СУРГАХ ХУВЬСАХ ЗАРДАЛ 910 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСНЫГ 2-3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?