HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид “туршлага судлах” нэрээр гадаадад зугаалжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 10

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу нийгмийн сүлжээнд түгсэн “Налайх дүүргийн ИТХ-ын ажлын алба төсвийн мөнгөөр гадаад улсад тансаглаж байна” гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулав.

Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад 29 хүнийг хамруулахаар шийдвэрлэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа аяллын хөтөлбөрийг “туршлага судлах” гэж өөрчлөн баталж, улмаар дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор ИТХ-ын даргын урсгал зардлаас 85.000.000 төгрөгийг зарцуулсан байна.

Хянан шалгалтаар төсвийн ангилал, зардлыг оновчтой тодорхойлж төсөвлөн зарцуулаагүй, АТГ-аас өмнө хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нөхцөл байдлууд илэрсэн.

Цаашид авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэхгүй, албан тушаалтнуудын ёс зүйн зөрчил, дутагдал гаргахгүй байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн хөрөнгийг үр ашигтай төсөвлөн зарцуулж байх чиглэлээр албан зөвлөмжийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяад хүргүүллээ. Түүнчлэн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, биелэлт, үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газарт эргэн тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхийг зөвлөв.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

“Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдэл гаргалаа
Наадмын тухай хуулийг эцэслэн баталлаа
Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад найман төрлийн олон улс, тив, дэлхийн тэмцээнийг зохион байгуулна
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?