HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 08

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмын дагуу тангараг өргөлөө.

Тодруулбал, НЗДТГ-аас өчигдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч оролцов.

Ёслолын үеэр НЗДТГ-ын дарга И.Баатархүү:

-Монгол Улсын нийт  хүн амын талаас илүү нь оршин сууж буй нийслэлийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ гэдэг өндөр хариуцлага юм. Иймээс ажилдаа сэтгэл гаргаж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, итгэл дааж ажиллах ёстой. Та бүхнийг төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилга, өндөр ёс зүйтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна хэмээв.

Мөн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:

-Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, НЗДТГ, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс, алба, агентлагуудын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолыг жилд нэг удаа зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жил энэ ёслол болоогүй. Тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг хэмээлээ.

Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа. 

НЗДТГ-ын Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Солонго:

-Өнөөдрөөс эхлээд төрийн жинхэнэ албан хаагч болж буйдаа маш баяртай байна. Монгол хүн болж төрснийхөө хувьд улс, нийгэм, иргэдийнхээ төлөө чадах бүхнээ дайчлан, чин шударгаар ажиллана гэж боддог учраас би энэ ажлыг сонгосон. Өнөөдөр хамтдаа тангараг өргөсөн залуустаа баяр хүргэж, амжилт хүсье гэлээ.

НЭМГ-ын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Ербахыт: 

-Би эмч мэргэжилтэй. Одоогоос 10 жилийн өмнө эмчийн тангаргаа өргөж байсан бол өнөөдөр төрийн албан хаагч боллоо. Ингээд хос тангарагтан болж байна. Өвөө маань төрийн албанд ажиллаж, төр түмнийхээ төлөө олон жил зүтгэсэн хүн. Өнөөдөр өвөөгийнхөө залгамж болж, төрийн албанд зүтгэхээр тангараг өргөсөндөө сэтгэл догдолж байна гэв.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Азжаргал:

-Би төрийн албан хаагчийн шалгалтаа өгч, энэ албанд томилогдсон. Энэ хүндтэй, бас хариуцлага хүлээлгэсэн ёслолд оролцоод улам бүр ажлаа шударга, хичээнгүй, нэр төртэй хийх урам авч байна. Их сайхан мэдрэмж төрлөө. Би нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллаж буйгаараа бахархдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Цэрэнбат: 

-Би даатгалын эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст зургаа дахь жилдээ ажиллаж байна. Тангараг өргөх ёслолоо хүлээж догдолж байсан. Төрдөө үнэнчээр зүтгэж, иргэдэд үйлчилж, хүмүүсийн тусын тулд ажиллахыг хүсдэг, цаашдаа ч ажлаа сайн хийнэ. Надтай хамт тангараг өргөж буй нийт албан хаагчдадаа амжилт хүсье гэсэн юм.

НЗДТГ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дөлгөөн: 

-Би 2022 оны арваннэгдүгээр сард төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, өнөөдөр ингээд тангаргаа өргөж байна. Төрийн жинхэнэ албан хаагч болсон гэдэг утгаараа бахархах, бас хүндэтгэх мэдрэмж төрлөө гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг шийдвэрлэжээ
Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэв
Эрэн сурвалжлагдаж байсан гадаадыг иргэнийг баривчилж, албадан гаргажээ
Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо
Хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 хүн зорчжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?