HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Өсвөр насанд зайлшгүй хамрагдах хэрэгтэй “10 ШИНЖИЛГЭЭ”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 02 сарын 06

Өсвөр нас нь хүний амьдралын харьцангуй эрүүл үе байдаг. Гэвч хүүхдээс том хүн болох шилжилтийн үе тул эрчимтэй өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хангах нь чухал ач холбогдолтой.

Охидын хувьд 10-12, хөвгүүдийн хувьд 12-14 нас нь бие махбодын хувьд өсөлт хамгийн эрчимтэй явагдах үе. Түүнчлэн бэлгийн бойжилт явагддагтай холбоотой хүүхдийн зан ааш, сэтгэл зүй, бие бялдарт их хэмжээний өөрчлөлт орж байдаг нь тэдэнд зовуурьтай мэдрэмж төрүүлэх тохиолдол цөөнгүй. Ихэнх өсвөр насны хүүхдүүд толгой, гэдэс, цээж өвдөж байна гэсэн зовууриудыг түлхүү хэлдэг. Энэ нь хий хоосон шалтаг биш юм.

Өсвөр үеийн эрүүл мэндийн нэг онцлог нь аливаа эмгэгээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлийг таньж, тэдгээрийг илрүүлэх, амьдралын зөв хэвшлүүдийг дадал болгоход оршино. Иймд бид өсвөр насныхны зайлшгүй хамрагдах үзлэг, шинжилгээ болоод тэдгээрийн ач холбогдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Шинжилгээ Ач холбогдол 
Цусны дэлгэрэнгүйЦусны нэн чухал үзүүлэлтүүдээр дамжуулан цусанд халдвар, үрэвсэл, цагаан эсийн хавдар байгаа эсэх, харшлын үеийг хянах зэргийг тодорхойлох боломжтой.
Шээсний ерөнхийБөөр, шээсний замын эмгэг, дотоод шүүрлийн, бодисын солилцооны хямрал болоод бусад олон чухал өөрчлөлтүүдийг илрүүлэх боломжтой.
Д витаминМанай орны газар зүйн байршлаас хамааран иргэд Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Өсвөр насанд өдөр тутамд 400-600 МЕ буюу урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх боломжтой байдаг. Гэвч хүүхдэд чухам ямар хэмжээгээр өгөхийг тодорхойлохын тулд уг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.
КальциКальци нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд чухал ач холбогдол өгөх эрдсийн нэг байдаг. Нэн ялангуяа өсөлтийн эрчимтэй үед хүүхдийн ясны бах бэт байдал болоод бусад бие махбодын үүргүүдэд эерэгээр нөлөөлөх тул нэмэлтээр хэрэглэх шаардлагатай эсэх, дутал эсвэл илүүдэлтэй байгаа эсэхээ тодорхойлох нь зүйтэй.
ТөмөрМанай Улсад төмрийн дутал багагүй ажиглагддаг. Төмрийн дутал нь цус багадалт үүсгэх эрсдэлтэй байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд үзүүлэх олон сөрөг нөлөөтэй юм. Иймд, төмөр тодорхойлох шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг зөвлөдөг.
Хар тугалгын хордолт илрүүлэхЭрдсийн шинжилгээгээр витамин, эрдэс бодисын хэмжээ тодорхойлохоос гадна хүнд металлын хордлогыг илрүүлдэг. Нийслэл хотод амьдарч буй иргэдийн дунд амьдардаг дүүргээс хамааран төрөл бүрийн хүнд металлын хордлогод орох эрсдэлтэй байдаг аж. Хордлогын үед хүүхэд амархан ядрах, үс унах, хумсны толь нимгэрэх, толгой өвдөх зэрэг нийтлэг шинжүүд ажиглагдана. Иймд, ямарваа нэгэн хүнд металлын хордлоготой байгаа эсэхээ тодорхойлох шаардлагатай.
Цагаан хорхойГэр бүлийн аль нэг гишүүн цагаан хорхойн халдвартай тохиолдолд бусдад нь халдах эрсдэл өндөр байдаг. Иймд, бусдад халдварлахаас болоод өөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийг сахих зорилгоор зайлшгүй хамрагдах шинжилгээнүүдийн нэг юм.
Хеликобактери илрүүлэхХеликобактери нь гэдэсний архаг өвчин үүсгэгч нян юм. Цаг алдалгүй илрүүлж, эмчлээгүй тохиолдолд ходоод гэдэсний архаг өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг.
Шүд, амны хөндийн үзлэгШүд, амны хөндийн эрүүл ахуйг сахих нь хоол боловсруулах эрхтэн, цаашлаад бодисын солилцоо болон бусад эрхтний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүнчлэн шүд нь хүний нүүрний зөв хэлбэр, гадаад гоо зүйд чухал ач холбогдолтой гэдгийг мартаж болохгүй. Иймд, шүд, амны хөндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал.
Нүдний үзлэгОрчин үед ухаалаг утасны ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн хараа муудах, нүдний эмгэг үүсэх зэрэг эрсдэлүүд нэмэгдэж байна. Дан ганц ухаалаг утас бус амьдралын буруу дадал, хүнс тэжээлийн дутагдал зэрэг нь хүүхдийн хараа, нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд, уг үзлэгт тогтмол хамрагдах нь цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Охидын үзлэгӨсвөр насанд бэлгийн бойжилт эхэлдэгтэй холбоотой охидын менархе (анхны сарын тэмдэг), хөхний булчирхай томрох, дааврын ялгаралт нэмэгдэх зэрэгтэй холбоотойгоор шаардлагатай эмчийн үзлэг, оношилгоонд зөвлөгөө авах зорилгоор хамрагдахыг зөвлөдөг.
Хөвгүүдийн үзлэгХөвгүүдийн хувьд ч мөн адил бэлгийн бойжилт явагдаж эхэлдэгтэй холбоотой бие махбодод гарах өөрчлөлтүүдийн талаарх мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгтэй юм.

Эх сурвалж: E Doctor

ЭРҮҮЛ МЭНД | Ойрын хараа муудах шалтгаан, урьдчилан сэргийлэлт
Хүүхдийн дархлааг сэргээх цэгэн иллэг хийх ЗААВАР
Нэгдүгээр сарын II долоо хоногт ЕСӨН нярайд азотын ислийн эмчилгээг амжилттай хийлээ
ЭМД-ын сангаас 19 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна
Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 448 хүүхэд байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?