HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Монголын улаан загалмай нийгэмлэгээс өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлэв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 03

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймгийн нийт 2,250 зорилтот бүлгийн малчин өрхөд Бэлэн мөнгөний тусламж үзүүллээ. Тодруулбал, 2022 оны 1-р сарын 31-ний өдрийн байдлаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас Цаг уур, орчны шинжилгээний газраас 12-р сарын 1-ний  өдөр  гаргасан зудын эрсдэлийн зурагт өндөр болон нэн өндөр эрсдэлтэй гэж заасан 13 аймгийн 114 сумын  зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 370,300,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж (1 өрхөд 370,000 төгрөг) үзүүлсэн байна. Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд шилжүүллээ. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зудын нэн өндөр эрсдэлтэй Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нийт 148,120,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр тусламж хүртэгчдийг сонгож байна. Тусламж хүртэгчдийг сонгохдоо хонин толгойд шилжүүлснээр 50-500 хүртэл малтай, ган, зудын улмаас отроор явж байгаа, жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэй, 18-аас доош насны буюу түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 18-аас доош насны 5 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх гэх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн тусламж олгож байна.  

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчоотой хамтран цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу байгаа 17 аймгийн 850 өрхөд 314,755,000 төгрөгний бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна.  

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламжийг гамшгийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэхэд хамгийн бодит, шуурхай тусламж гэж үзэж малчдад Хаан банкаар дамжуулан шууд олгож байна. 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас 2023 он нэгдүгээр сард Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай,  Өвөрхангай аймагт зудын үнэлгээ хийлээ.  Мөн энэ сард Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудын эрсдэлийн үнэлгээг хийхээр хоёр төлөөлөгч ирж, Дорнод, Төв, Хэнтий аймагт ажиллаж байна. Зудын хариу арга хэмжээг яаралтай зохион байгуулах, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс үргэлжлүүлэн хийж байна.

Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан барилга байгууламж барихад зарцуулна
“Халимаг” үүлдрийн үхрийн аж ахуй байгуулах талаар хамтарч ажиллах санал тавилаа
“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгон шинэчилнэ
МАРГААШ | Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?