HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 03

2023 оны 2-р сарын 1-нд Бахрейн Улсын Манама хотод Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 33 дугаар конгресс амжилттай болж өндөрлөлөө.
Уг конгресст АХБХ-ны гишүүн орнууд болох 46 улс албан ёсны эрхтэйгээр оролцож ирэх дөрвөн жилийн шинэ удирдлагын баг, удирдах зөвлөл, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгож дараагийн дөрвөн жилд хийгдэх ажлуудаа хэлэлцэж баталлаа. Энэхүү арга хэмжээн Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ноён Жианни Инфантино /FIFA/ оролцож хүндэтгэлийн үг хэлж Катар улсад 2022 онд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжиллтай болж өнгөрснийг дурьдаад ази тив өндөр оролцоотой оролцож хамтдаа дэлхий даяар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд Азийн хөлбөмбөгийн Холбоотой бодлого, төлөвлөлтийг нягт уялдаатай ажиллаж байгаа талаар, Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Ази тивд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллүүдийг оролцогч улс орнуудын Хөлбөмөгийн холбоодын удирдлагуудад өгч нэгдсэн мэдээллээр хангаж арга хэмжээнд амжилт хүсчээ.


АХБХ-ны 33 дугаар Их хурлаар АХБХ-ны Ерөнхийлөгчөөр Шейх Салман Бин Халифа улиран сонгогдож, шинэ удирдлагын баг шинэчлэн бүрдэж Дэд Ерөнхийлөгчөөр Зүүн бүсийг төлөөлж Монгол Улсаас МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2023-2027 онд АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрбээр 2019 онд Азийн том орны Хөлбөмбөгийн холбоодын Ерөнхийлөгч нартай өрсөлдөн АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Энэхүү Конгресс арга хэмжээний хүрээд Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлагын баг Азийн гишүүн бусад холбоодтой хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах, тамичдын нөхөрсөг тоглолтууд, бусад улс орнуудад очиж бэлтгэл сургуулилт хийж туршлага хуваалцах олон хөтөлбөрүүдийг хэлэлцэн тохиролцжээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн эхний шат болгож Катарын Хөлбөмөгийн холбоотой Монгол Улсын дасагалжуулагийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой эхний хөтөлбөрийг эхлүүллээ.


МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Д.Тэрбаатар нарын зүгээс Дасгалжуулагчийн боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид өөрийн улсад А Зэрэглэлийн дасгалжуулагч бэлдэх эрх авч, АХБХ-ны А конвенцид нэгдэхийн тулд Монголын ирээдүйтэй залуу дасгалжуулагч, сургагч баш нарыг Pro зэрэглэлийн сургалтанд хамруулах талаар 2022 оны ОУХБХ-ны Их хурлын үеэр хэд хэдэн орны холбоотой хамтран ажиллах хүсэлт тавиад байсан юм. Тэдгээрээс хамгийн түрүүнд ийнхүү Катарын Хөлбөмбөгийн Холбоо нэг дасгалжуулагчийг дэмжиж сургахыг зөвшөөрсөн бөгөөд дасгалжуулагч Б.Гарьдмагнайг Катарын Хөлбөмбөгийн холбооны зүгээс ирүүлсэн материалуудтай танилцаж өөрсдөө сонгон шалгаруулж авсан байна.


Бахрейнд болж буй АХБХ-ны Их хурлын үеэр Катарын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчтэй уулзах үедээ МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүсэлт тавьснаар Б.Гарьдмагнайгийн Катар улсад байх үеийн зардлыг Катарын Хөлбөмбөгийн холбоо даахаар болсон юм. Энэ бол МХБХ-ны үйл ажиллагааг Ази тивд өндөр үнэлж, олон холбоод эн тэнцүү хамтран ажиллаж байгааг харуулж байгаа билээ.


Дасгалжуулагч Б.Гарьдмагнай 2-р сарын 2-ий өглөө Катар Улсын Доха хотыг зорин нисч 4 модуль бүхий сургалтынхаа эхний хэсэгт хамрагдаж эхлэх юм.  Дараагийн дасгалжуулагчдын бэлдэх асуудлаар Йордан, Австрали, Узбекистан зэрэг орнуудтай ярилцсан  бөгөөд Монгол улсад Pro зэрэглэлтэй олон дасгалжуулагч  шат дараатай бэлтгэж, Хөлбөмбөгийн спортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

MESA МОНГОЛ УЛСАД MAJOR-ИЙН АЗИЙН АВАРГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
ОУХМ О.Есүгэн Ази, номхон далайн орны бүсийн аварга боллоо
Монголын жүдочид Тбилисиэс шууд Антальяг зорилоо
ПАРИС-2024 | ӨНӨӨДӨР П.ЭНХМАНЛАЙ УРАЛДАНА
Азийн аваргын дэмжээнд хоёр Монгол охин финалдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?