HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар Энхтайваны гүүрээр нэвтрэх чадвар 44 хувиар нэмэгджээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 15

Энэ оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийгдсэн юм. Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар зарим замын ачаалал буурч, хэвийн тэнцвэртэй үргэлжлэх болжээ. Тухайлбал Зайсан тойруугийн өөрчлөлт, зохион байгуулалттай холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ын зүүнээс баруун чиглэлийн нэвтрүүлэх чадвар 28 хувиар сайжирч, Энхтайваны гүүр буюу гол төвлөрлийг урагш задалдаг зорчих хэсэгт 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ өөрчлөлт зөвхөн Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд нөлөөлөөд зогсохгүй, бусад замд ч мөн эерэг нөлөө үзүүлж байгаа талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу онцолсон юм.

Тэрээр “Зохицуулалт хийхээс өмнө оргил ачааллын үед тухайн замд Тээврийн цагдаагийн албаны найман алба хаагч, нэг автомашинтай, 15-20 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж, хөдөлгөөн зохицуулалт хийдэг байсан. Харин одоогоор алба хаагчдын оролцоотойгоор огт зохицуулалт хийгдээгүй байна. Хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр тогтмол жигд хурдаар зорчилт хийгдэж байгаа үр дүн харагдаж байна. ЗХУТ-өөс аль болох тэнцвэртэй зорчилт хийхээр ажиллаж байгаа юм. Цаашид Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтыг илүү их давуу талтай, илүү сайн болгохын тулд 21 хоногийн  хугацаанд туршилт, судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан дараах хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд буй.

-Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд хичээл эхлэх болох тарах цагуудад Зайсангийн гудамж, замд байрлах 32 дугаар сургуулийн ойр орчимд “school police”-ийг ажиллуулах
-Ойр орчмын зам дагуух явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, шинэчлэх, хэрэгцээ шаардлагатай газруудад дахин төлөвлөлт хийх

-Явган хүний зам болон зорчих хэсгийн засвар, сайжруулалтыг хийх

-Нэг чигийн хөдөлгөөнд орсон гудамж, замын дагуу түр болон удаан зогсох хориотой тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, хэрэгжилтийг ханган ажиллах

-Тээврийн хэрэгслийн маршрутыг оновчтой төлөвлөж, төлөвлөсөн чиглэлд стандартын дагуу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэв.

Улаанбаатар хотын гэрлэн дохионы 85-95 хувь нь олон улсын стандартад нийцсэн байдаг бол, үлдсэн хувь нь асах хурдны хувьд гурваас долоон секундын зөрүүтэй байдаж аж. Замын хөдөлгөөний хууль дүрмийн хэрэгжилт болоод уулзвар замын ачаалал, эрэлттэй холбоотойгоор гэрэл, дохион дээр 10-15 хувийн алдагдал гарсан байна.

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
ЭЕРЭГ | СХД-т 850 суудалтай хүүхэд залуучуудын театр бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ
Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай байгуулжээ
Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
2025 онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?