HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЕБС-ийн захирал асан багш нарт үндэслэлгүй ур чадварын нэмэгдэл олгож, хувьдаа авдаг байсныг илрүүлжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 31

Улсын Прокурорын байгууллага нэгдүгээр сарын 23-27-нд хэрэг бүртгэлтийн 29,692, мөрдөн байцаалтын 2,407 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Нийт 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэснээс

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132
  • Өмчлөх эрхийн эсрэг 63
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 9
  • Авлига албан тушаалын 8
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
  • Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1 хэрэг байв.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

  • Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус сургуулийн дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 –  Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 259 кг хуш модны самрыг зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр худалдан борлуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Э, Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтсийн дарга М нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулсан тэмдэглэл үйлдэж, сонгон шалгаруулалтгүйгээр бусад компанид давуу байдал олгон 90 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Иргэн Ө нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоомын газар байгуулж, иргэдийн дунд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн гэдгээ Улсын Ерөнхий Прокурорын газраасмэдээлэв.

640 суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн ажилтай танилцлаа
Эрүүл мэндийн салбарын гурван талт хамтын хэлэлцээр хийх уулзалт болов
Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр зорчсон 51 мянга 309 зөрчил бүртгэгдсэн байна
Алба хаагчид хувь хүний хөгжлийн талаарх сургалтад хамрагдаж байна
Бэлтэс, Ерөө, Онон, Идэр, Сэлэнгэ мөрний ус үерлэжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?