HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Улаанбаатар хотод 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 12 сарын 19

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг байгуулсаг байна. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх аж.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм. Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтэрээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ” хэмээлээ.

Түрээсийн скүүтэрийн үйлчилгээг Улаанбаатар хотноо нэвтрүүлэх төслийг санаачлагч, “Нордик кристал стар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Од “Хоёр жилийн өмнөөс уг төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. Иргэд хотын төвийн богино зайд зорчихын тулд автомашин унаж түгжрэлд сааталгүйгээр, зорьсон газраа саадгүй хүрээсэй гэж хүсэн энэ төслийг санаачилсан. Өнгөрсөн жил 100 гаруй иргэнээс цахимаар судалгаа авч үзэхэд 95 хувь нь скүүтэр хэрэглэхийг дэмжсэн, мөн 10 орчим хувь нь өдөр тутамдаа скүүтэр хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан. Төслийн гол зорилго нь түгжрэлийг бууруулж, автомашинаас татгалзан, эко хэрэглээг дэмжихэд оршиж байна” гэсэн юм.

Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах юм. АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй;
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;
  • Усны хамгаалалттай;
  • 13 ампер, сольдог зайтай;
  • Байршил тогтоогчтой;
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай;
  • 25 градус налууд өгсөх чадвартай;
  • -16 градуст ажиллах;
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;
  • Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.


НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Он гарсаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдлээ
ПРОКУРОРТ 703 ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХЯНАГДАЖ БАЙНА 
Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгчөөр Я.Содбаатар болжээ
Хүүхдээ зургаа эсвэл долоон настайгаас нь сургуульд оруулах уу гэдэг сонголтыг малчдад хэвээр үлдээж байгаа
HUMANZ редакц аравдугаар сард агаарын бохирдлын асуудлыг хөндөж контентуудаа бүтээнэ 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?