HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Зүүн Өмнөд Азийн зарим улсад манай иргэд залилан, хүний наймааны хохирогч болж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 09 сарын 30

Сүүлийн үед Зүүн Өмнөд Азийн зарим улсад манай иргэд хулгайн гэмт хэрэгт холбогдохоос гадна залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох нь эрс нэмэгдэж байна.

Тухайлбал, мөнгөн урамшуулал өгнө гэсэн бусдын амлалтад хууртагдан огт танихгүй хүний банкны карт ашиглан худалдан авалт хийх тохиолдол гарчээ. Тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний банкны картыг ашиглах нь хулгайн гэмт хэрэгт тооцогддог. Хэрэв хэн нэгэн танд ийм төрлийн гэмт үйлдэл хийхийг санал болгох тохиолдолд үүнээс зайлсхийж, цагдаагийн газар хандахыг зөвлөж байна.

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхэд оролцсон бол Тайландын Эрүүгийн хуулийн дагуу шүүхээс  3-12 жилийн хорих ял оноодог болохыг анхаарч, хариуцлагатай аялахыг уриалж байна.

Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азид өндөр цалинтай ажил хийхийг санал болгон Тайландад ирэхийг урьдаг ба үүнд итгэж ирсэн иргэдийг хөрш зэргэлдээ аль нэг улс руу хууль бусаар хил нэвтрүүлж, байршил тодорхойгүй газар аваачин албадан ажиллуулах, хүний наймааны хохирогч болгож байна. Иймд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан тавьсан аливаа өндөр цалинтай, хялбар ажлын байрны саналаас татгалзаж байхыг зөвлөж байна.

Гадаадад ажиллах ажлын байрыг зөвхөн Монгол Улсад зөвшөөрөл авсан холбогдох байгууллагууд санал болгох эрхтэй байдаг. Үүнээс гадна хөдөлмөрийн харилцаанд орох тохиролцоог цахим шуудангаар, эсхүл олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийдэг олон улсын жишиг байхгүй болохыг анхаарах нь зүйтэй юм.

Мөн гэр бүлийн гишүүд, хамаатан садан, ойр дотны хүмүүсээ хамгаалах үүднээс тэдний зүгээс гадаадад зорчих, ялангуяа гадаадад ажиллах сонирхол илэрхийлэх тохиолдолд энэ талаар анхааруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсье.  
 

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Ахуйн хэрэгцээний эрчим хүчний 70 хувийг халаалтад, 15 хувийг хоол цай чанахад хэрэглэдэг
Хэнтий аймаг “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийллээ 
Хоёр хэрэгт холбогдуулан 12 объектод нэгжлэг хийв
Үндэсний номын сангийн ном судрын тоо долоо дахин нэмэгдэж 3,5 саяд хүрчээ
Л.ЭНХ-АМГАЛАН: Баяр болохоор аав, ээждээ захидал бичдэг аянуудыг зогсооё
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?