HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Манай улс АНУ-руу шууд нислэг үйлддэг болно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 12 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.07/ боллоо. Хуралдаанаар зам, тээврийн салбартай холбоотой дараах хоёр асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Монгол Улс болон АНУ хоорондын агаарын хэлэлцээрийг танилцуулсан нь дэмжигдлээ.

Хоёрдугаарт, хилийн боомтуудын төмөр замыг хятадын төмөр замтай холбох бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр болов.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.  Тэрбээр “Монгол Улс АНУ хооронд агаарын тээврийн хэлэлцээр байгуулснаар шууд нисэх боломж бүрдэнэ. Хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2024 оноос нислэг үйлдэх болно. 2002 оноос хойш тус хэлэлцээрийг байгуулах саналыг тавьж байсан ч зарим шалтгааны улмаас хойшилж байсан. Шууд нислэг үйлдсэнээр зорчигч урсгалын тоо нэмэгдэж, АНУ-д ажиллаж амьдарч, сурч боловсорч буй Монгол Улсын 50 мянга гаруй иргэний олон жилийн турш тавьсан санал хүсэлт биелэлээ олно.

МИАТ ТӨХК, Монголиан Эйрвейс ХХК, Изинис Эйрвейз ХХК-ууд өнгөрсөн хугацаанд шинээр нэмж 4 онгоцтой болсон тул зорчигч, ачаа тээврийг хэвийн хэмжээнд явуулах бүрэн боломжтой.

Агаарын тээврийн либералчлалын хүрээнд иргэдээ аль болох олон улс руу шууд, хямд нислэгээр явуулах  зорилт тавин ажиллаж байгаа.

Нөгөө талаар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан тул тус нислэгээр жуулчид ч их ирнэ. Мөн үүний дараа Австрали, Сингапур улс руу шууд нислэгтэй болгохоор ажиллаж байна.

Хоёрдугаарт, хилийн боомтуудын төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох техникийн нөхцлийг бий болгох, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр болсон. Ингэснээр төмөр замаар тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүн, экспортын ачааны хэмжээ 30 сая.тонн болж нэмэгдэнэ. Мөн баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор ажиллана” гэж мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗТХЯ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд 60 хүн тун могойн хорны эсрэг ийлдэс хүлээлгэж өгөв
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулна
СУРАГЧДЫН ШАТРЫН ДАШТ-ЭЭС ХОЁР АВАРГА ТӨРӨВ
Энэ сарын 22-24-нд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?