HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Манай улсад ДОХ-ын 344 тохиолдол бүртгэгдсэн байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 30

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллсан байна. Энэ удаагийн чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргах чиглэлээр чуулжээ. Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо, БСШУЯ, ХЗДХЯ болон бусад холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор байгууллагууд, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн, болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон 200 хүн оролцсон аж.

Чуулганы онцлог давуу тал нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон Үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан, хэлэлцэж байгаа явдал юм.

Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна.

Тэгвэл ХӨСҮТ жилд дунджаар 3000-3500 хүнээс ХДХВ-ийн шинжилгээ авч 8-10 халдварын тохиолдол илрүүлдэг. Анх 1982 онд анхны тохиолдол илэрсэн. Одоогоор 344 тохиолдол Монгол улсад бүртгэгдээд байна. Үүний 83%-ийг эрэгтэйчүүд, 11%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Хамгийн сүүлд Монгол улсад оршин суух эрх авсан ОХУ-ын иргэнээс ДОХ илэрсэн байна. Тиймээс ХДХВ-ийн тандалт шинжилгээнйи хүрээг өргөжүүлж, бэлгийн цөөнх, тээврийн жолооч нарын дунд эрсдлээс сэргийлэх сургалтыг явуулах хэрэгтэйг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.

ЭМДЕГ: ЭМД-ын санг хохиролгүй болголоо
ЭРҮҮЛ МЭНД | ТАМХИНЫ ТАЛААРХ ТААГҮЙ БАРИМТУУД
MRI буюу соронзон резонанст томографи шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Таны хүүхэд хоногт хэдэн цаг унтаж амрах хэрэгтэй вэ
ТАНИЛЦ: ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх боломжтой 82 хувийн эмнэлгийн шинэчилсэн жагсаалт
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?