HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Perennebell компаниас Түлэгдэлтийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд мөнгөн хандив өглөө

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 28

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр PERENNEBELL компанийн SOMEBYMI нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэгдэлтийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд зориулан мөнгөн тусламж үзүүллээ. 

Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал О.Хишигсүрэн, GLOBAL SHARE  олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа нар оролцлоо.

ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах энэ үеэр “ГССҮТ-ийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь энэ сард шинэ байрандаа орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ үед өвчтөнүүдэд хандив өргөсөн танай хамт олонд талархал илэрхийлье.
Түлэгдлийн эмчилгээ нь гарах зардал өндөртэй тул ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор түлэгдэлтийн эмийн эмчилгээг 867.000 – 2.6 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 1 – 20.8 сая төгрөг болдог. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. Гэсэн хэдий ч эмчилгээний дараа гарах зардал өндөр байдаг. Тиймээс бид энэхүү мөнгөн хандивыг амьдралын түвшин тааруу түлэгдсэн өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.  

Ташрамд дурдахад Түлэгдэлтийн төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлж ажиллаж байна.

Тамхинаас гарах долоон шинж тэмдэг дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилнэ
Нас ахих тусам цаг хугацаа яагаад хурдан өнгөрч байгаа мэт санагддаг вэ
ЭРҮҮЛ МЭНД | ТАМХИНЫ ТАЛААРХ ТААГҮЙ БАРИМТУУД
E-Barimt аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ
Хүүхдийн дархлааг сэргээх цэгэн иллэг хийх ЗААВАР
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?