HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Жолоо барьж байх үедээ гар утсаараа оролдох болон ярихгүй байхыг анхаарууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 08

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдгийг замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгоно” гэж эрх зүйн хувьд томьёолсон байдаг. Тэгвэл зам тээврийн хэрэг, осол нэмэгдэхийн хэрээр манай улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөх нэгэн шалтгаан болдог.

Тухайлбал зам тээврийн ослын хамгийн гол буруутан нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн буюу жолооч байдаг. Жолооч замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь зам тээврийн хэрэг, осол гарахад шууд нөлөөлдөг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Д-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглоно” гэж заасан байдаг. Энэ төрлийн зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.22-т “Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу шийтгэл хүлээлгэх хуулийн зохицуулалттай юм.

Энэ оны эхний 10 сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан зөрчлөөр 24,620 жолоочид торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Учир нь замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих, оролдох зэрэг нь жолоочийн анхаарлыг бууруулж, аюулгүй жолоодлого хийх, аливаа аюул саадыг урьдчилан харах боломжийг 80 хувь хүртэл бууруулж, шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоох үед шаардагддаг жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна.

Зам тээврийн осол гаргасан жолооч нар хэлэхдээ урдах тээврийн хэрэгсэл гэнэт зогссон тул араас нь мөргөсөн, энэ явган зорчигчийг би хараагүй, гэрэл дохио солигдохыг анзаараагүй, огт харагдаагүй, мэдээгүй, анзаараагүй гэсэн шалтгаануудыг хэлдэг. Эдгээр шалтгаануудын цаана жолооч аюул саадыг урьдчилан хараагүй нь байдал тогтоогдож байгаа нь жолоочийн анхаарал өөр зүйлд буюу өнөөдрийн байнгын хэрэглээ болсон жолооны ард гар утсаар ярих, мессеж бичих, сошиал орчинд мэдээлэл үзэх зэрэгтэй холбоотой байна. Учир нь жолооч ирсэн мессежийг шалгах дундаж хугацаа нь 4.6 секунд байдаг ба энэ хугацаанд таны автомашин жолоочийн ямар ч хяналтгүйгээр олон арван метр замыг туулсан байдаг.

Тухайлбал суурин газарт тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаар 60 км/цаг, суурин газрын гадна замд 80 км/цаг байдгийг жолооч бүр мэддэг боловч 60 км/ц хурдтай тээврийн хэрэгсэл 1 секундэд 16.6 метр, суурин газрын гадна замд 1 секундэд 22.2 метр газрын туулдаг. Гар утсаа оролдсон хором бүрд таны машин ямар жолоодлогогүй хөдөлгөөнд оролцож байдаг.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч таны зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Та жолоо барих үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй зүйлийг бүү ашигла, гэр бүл найз нөхөд, ажлаас залгасан тохиолдолд жолоо барьж байгаа үедээ гарны оролцоотойгоор гар утсаар ярихгүй байх, автомашинд ашигладаг зориулалтын утасны суурь ашиглах, автомашины чанга яригчаар дамжуулан шаардлагатай тохиолдолд утсаар ярьж хэвших, харин мессеж бичих, цахим орчинд мэдээлэл үзэх зэрэг хөдөлгөөний үед аюултай анхаарал сарниулах үйлдэл гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: ТЦА

Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх техникийн боломж бүрдлээ
ТАНИЛЦ | МУ-д янжуур ба электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд
“Чингис хаан” үндэсний музейн ажиллах цагийг өвлийн хуваарьт шилжүүллээ
Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, есдүгээр сарын 26-нд нээнэ
Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?