HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг баталлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 02

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн тушаалаар байгаль хамгаалагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулгаар ахлуулсан ажлыг хэсгийг байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгаль хамгаалагчдын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.

Уг үндэсний чуулганд нийт 378 байгаль хамгаалагч оролцон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны талаарх асуудлаа хөндөж, тус чуулганаас шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гарсан юм.

​Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар хурлаар дээрх асуудлыг хэлэлцэн дэмжиж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/451 дүгээр тушаалаар “Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг батлаад байна.

​Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан байгаль хамгаалагчдын хэрэгцээг бодитоор тодорхойлж, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөл хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.

​Хөтөлбөрт байгаль хамгаалагч нэг бүрийг хамруулж, дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
Үүнд:

​​1. Төрийн албан хаагчид хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, нийгмийн баталгааг хангах;
​​2. Байгаль хамгаалагчдын хувь хүний болоод гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах замаар тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах;
​​3. Ажил үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.

-Хөтөлбөр хэрэгжсэнээр, байгаль хамгаалагчид хууль тогтоомжид заасан нийгмийн баталгаагаа хүртэж, төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой байх зарчим хангагдана;
-Хүний нөөцийн хувьд чадварлаг, ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн хамт олон бүрдэнэ;
-Байгаль хамгаалагчдын хувь хүний хөгжил, мэргэшлийн ур чадвар, бүтээмж дээшилнэ;
-Байгаль хамгаалагчид, тэдний гэр бүлийн оролцоонд суурилсан арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх замаар төрийн албаны ёс зүйг баримталсан, хууль дээдэлсэн, эрүүл уур амьсгал, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлнэ;
-Албан тушаалын чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ;
-Байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэх юм.

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
ТАНИЛЦ | Кино театрт хамгийн их үзэлттэй байгаа ТАВАН КИНО
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав
Ид шидийн орны сурагчдын амжилтын буухиа үргэлжилсээр
“Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?