HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Орхон аймгийн онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.

Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон аймгийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Энх цагийн эгэл баатрууд хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Онцгой байдлын байгууллага болон алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол Улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, Олон улсын аврах ажиллагаанд оролцож, улсынхаа болон албаынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна.Энэхүү түүхийн үргэлжлэл болж өнөөдөр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Гавьяаны гавьяаны одон”-оор шагнаж байгаад туйлын талархалтай байна. Энэ бүхэн бол Онцгой байдлын байгууллагын тулах багана болсон үе, үеийн алба хаагч та бүгдийн минь ажил үйлсийн үр дүн, хичээл, зүтгэл билээ” хэмээн онцолсон юм.

Орхон аймгийн Онцгой байдлын газар нь Зууны манлай Эрдэнэт хотынхоо иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна.

Тус газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 2337 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 2000 гаруй эрдэнэт хүний амь нас, 247.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийнханд шагнал гардуулав
ФОТО | Адриана Лима охидынхоо хамт Victoria’s Secret-ийн кампанит ажилд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?