HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

ДИЖИТАЛ ХОТ БОЛОХОД МОНГОЛ ЗАЛУУС ГАДНЫН КОМПАНИТАЙ ТУРШЛАГА ХУВААЛЦАЖ, ТЕХНОЛОГИ СОЛИЛЦОЖ АЖИЛЛАНА

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2022 оны 10 сарын 31

-Ухаалаг хот болохын тулд замын түгжрэл, камержуулалттай холбоотой ямар шинэчлэлүүд хийх вэ. Замын хөдөлгөөний зохицуулалт нь ухаалаг бус байна гэх шүүмжлэл бий.

-Бидний туулж байгаатай яг адилхан асуудлыг дэлхийн томоохон хотууд дайрч гарсан. Одоо ч дэлхийн томоохон хотуудад түгжрэл байна. Түгжрэлийг бууруулахын тулд хяналт, зохицуулалтын систем, замын хөдөлгөөн, зогсоолын менежмент, автомашины бүртгэлийг сайжруулах хэрэгтэй. Автомашины бүртгэл, оношилгоог хот өөрөө хийдэг, татвар, хураамжаа авдаг, дугаараа олгодог байх ёстой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд халдаж байгаа осол их гарч байна. Зөрчил гаргавал торгодог, торгууль, хураамжаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасдаг болох шаардлагатай. Энэ бол иргэний хариуцлага, үүрэг юм.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэл жилд 80 мянгаар нэмэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд машиныхаа тоог гүйцэхгүй байна. Түгжирсээр, цаашид бүр тэг зогсох ч эрсдэлтэй. Үүнийг эхлээд цэгцлэх ёстой. Улаанбаатар хотод механик хүн амын өсөлт 35 мянгаар нэмэгдэж байна. Ердийн өсөлт 40 мянга байна. Хотын даац хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн 30 орчим жилийн ужгирсан, төлөвлөлт алдагдсан асуудлыг 3-4 жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Цэгцлэх, хууль, журмыг өөрчлөх, стандарт тогтоож, гарааш, хашаа, хайс буулгаж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Тэнд ая тухтай орчин бүрдүүлж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган болон дугуйн зам, камержуулалт хийж байгаа.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийг Засгийн газрын түвшинд хийхээр болсон. Үүний дараа маршрутын шинэчлэл, Богино эргэлт, RFID систем, гэрэлтүүлэг болон нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх асуудал орж ирнэ. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлнө. Одоо RFID систем суурилуулж байгаа. Үүний дараа Чингисийн өргөн чөлөөг чөлөөлж, замын хөдөлгөөний хяналтын системийг үе шаттай сайжруулна. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явдаг болно.

Богино эргэлтийн маршрутын зураглалыг хийж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газарт реформ хийнэ. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийснээр хөгжүүлэлтийн систем, замын нөхцөл байдал, хаана ямар байгааг харах удирдлагын нэгдсэн систем бий болно.

Өнгөрсөн долоодугаар сард Ерөнхий сайд Сингапур Улсад албан ёсны айлчлал хийх үеэр дэлхийн томоохон мэдээлэл технологийн “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Одоо энэ ажил хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд бид үндэсний компаниудаа нэгтгэн оруулж байна. Дижитал хот болоход монгол залуус гаднын компанитай туршлага хуваалцаж, технологи солилцож ажиллана. Мөн боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, авлига, хүнд суртлыг бууруулах ажлуудыг цахим шилжилтийн хүрээнд хийнэ.

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ
Г.Тэмүүжин: 2008 онд нийт ЕСӨН объектын үнэлгээг 800 сая гаруй төгрөгөөр тогтоосныг дахин шинэчлүүлнэ
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
Г.ЛХАМСҮРЭН: УЛААНБААТАР 2024 ОН ГЭХЭД 100 ХУВЬ ЦАХИМ ХОТ БОЛНО
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?