HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Г.Тэмүүжин: 2008 онд нийт ЕСӨН объектын үнэлгээг 800 сая гаруй төгрөгөөр тогтоосныг дахин шинэчлүүлнэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 01 сарын 15

Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгосон. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн харьяа байгууллага бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас иргэн Ж.Хатанбаатар менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 808.722.703 төгрөгийн балансын үнэ бүхий 9 объектыг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч 2014 онд тус гэрээг “Хангалтгүй” гэж дүгнэсэн учраас цуцалсан юм. Тиймээс менежментийн гэрээтэй холбогдох асуудлаар НӨХГ-ын хэлтсийн дарга Г.Тэмүүжингээс тодрууллаа.

Тэрбээр “2008 онд Ж.Хатанбаатар нартай менежментийн гэрээ байгуулснаас хойш 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд аудитын комисс оруулж, менежментийн гэрээг дүгнэсэн байдаг. 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээний үүрэг даалгаврыг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзэн, гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Анх 2008 онд дараах 9 объектыг тус эмнэлгийн удирдлага нийслэлээс хүлээн авсан. Тухайлбал, аж ахуйн барилга 2, гараашны зориулалттай барилга 2, нийтийн эзэмшлийн хөрөнгө 1, сувилал, эмчилгээний төв 2, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн байр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгийн барилгыг уг клиник төвийн зүгээс одоо эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа барилга зэрэг нийт 9 объектыг хүлээн авсан. 2008 онд тухайн 9 объектын балансын нийт үнэ 808.722.703 төгрөгөөр бүртгэгдсэн байна. Тиймээс нийслэлийн зүгээс өнөөдрийн зах зээлийн бодит үнэлгээнд нийцүүлж, уг 9 объектыг үнэлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэдгийг хэллээ.

Ташрамд, менежментийн гэрээ хийснээр хариуцагч тал тухайн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулж, холбогдох хариуцлага хүлээх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох зохицуулалттай. Түүнчлэн нийслэлээс хүлээн авсан объектуудыг ямар нэгэн байдлаар зарж, борлуулах болон мөнгөн дүнг нь тогтоох эрх байдаггүй.

“20 минутын хот”-ын Р.Эрдэнэбүрэнгийн хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Эслэг бол эрүүл хүнс
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хаалганы бариул нянгийн үүр уурхай болж байна
Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах ТАМХИНЫ АВТОМАТ МАШИН
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?