HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

“Улаанбаатар хотын 1.6 сая иргэн бараг бүгд ухаалаг утастай байна”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2022 оны 10 сарын 31

-Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх E-school aппликэйшн эцэг, эхчүүдэд маш хэрэгтэй санагдлаа. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. E-school боловсролын нэгдсэн платформыг төвийн зургаан дүүргийн 40 орчим сургуульд хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Улаанбаатар хот интеграцид ороход бэлэн байгаа. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй нэгдсэн интеграцид орж, өрхийн эмнэлгүүдээ холбох шаардлагатай. Ингэж байж нэгдсэн мэдээллийн урсгалаа яам болон нийслэлийн хэмжээнд хардаг, төрийн хүнд суртал хаана үүсэж байна, асуудал нь хаана байна гэдгийг нэг хяналтын самбарт хараад явах бүрэн бололцоотой.

Технологи гэдэг өдөр тутам шинэчлэгдэж, хувьсаж буй зүйл. Тиймээс технологийн энэ хурдтай төрийн үйл ажиллагааг уях зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Улаанбаатар хотын 1.6 сая иргэн бараг бүгд ухаалаг утастай байна. Иймээс үүнийг холбох интеграцийг яаралтай хийж, хот болон Эрүүл мэнд, Боловсролын яам манлайлах хэрэгтэй.

Жишээ нь, Үдийн хоол хөтөлбөрийг үүнтэй холбож, эцэг эхчүүд хүүхдийнхээ тухайн өдөр ямар хоол идсэнийг хянах боломжтой. Мөн сургуулийн автобусаар хаана явааг нь харж болно. Эдгээр нь хүүхдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхээс гадна хэрэгцээтэй эрдсээ хоол хүнснээсээ авч чадаж байгаа эсэх, аюулгүй байдлыг хангах боломжийг олгож байгаа.

Энэ бүх бололцоог бүрдүүлсэн системийг мэдээлэл технологийн үндэсний 70 гаруй компани буюу монгол 1000 инженертэй хамтран хийж, хэрэгжүүлж байна. Хүн амын 50 хувь нь нийгэм, эдийн засгийн шаардлагаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Сингапураар жишээ авахад, 707.1 км² газар нутагт зургаан сая иргэн амьдардаг, 900 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Гэтэл Улаанбаатар хот 4704 км²  газар нутагтай, 662 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй, 1.6 сая хүн амтай хэрнээ түгжрээд байгаа нь асуудал. Энэ нь дэд бүтэц, зам харилцаа, олон замын түвшний огтлолцол, системийн инженерчлэл, ухаалаг удирдлагын нэгдсэн системтэй холбоотой.

Старт ап компаниуд ч хотын бүтээн байгуулалтад оролцохоо илэрхийлж байна. Үндэсний жижиг компаниуд, залуучуудын нэгдэлтэй уулзсан. Залуучууд старт ап компаниуд байгуулж, бүтээмжийг бий болгож, хотдоо хувь нэмэр оруулъя, технологийн салбарт хүч өгье гэж байна. Энэ болгоныг нэгтгэж, нийлүүлж байж хот урагшлах ёстой.

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү
ASSOCIATED PRESS: Монголын энэрэнгүй баатар
Сүүдрэвчтэй болон явуулын хүнс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ
Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
ЗӨВЛӨГӨӨ | Хольж идэж болдоггүй хүнсний зүйлс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?