HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

БЭрдэнэбулган: Гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр эмнэлгүүд олон улсад батлагдсан оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах боломж нэмэгдэж байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 28

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр эмнэлгийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн билээ. 

Энэ үеэр Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь өнгөрсөн онд 318 оношийн бүлэг бүхий өвчинд эмчилгээ хийж байсан бол 2022 онд ЭМДЕГ-тай эмнэлгийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг 25 төрлийн тусламж, үйлчилгээний 472 оношийн бүлэг болгон нэмэгдүүлсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, зарим батлагдсан оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулах боломж бүрдэж байгааг харуулж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тусламжтайгаар эмнэлгийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн үйлдэл бүхнээ үнэлүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болсон. Хуучин бид төсвийн санхүүжилттэй байх үед төсөвт тавигдсан зардлыг л 12 сардаа хувааж зарцуулдаг байсан. Харин өнөөдөр эмнэлэг хэр сайн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ төдий чинээгээр өндөр санхүүжилт авах боломжтой болсон. Ингэснээр эмч, ажилтнуудын нийгмийн асуудал, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг өөрсдөө шийдвэрлэх боломж бүрдсэн. Үүнээс гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээг тоонд баригдахгүйгээр цаашид хийх давуу талуудтай учраас улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байна. 
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг нэмсэн бөгөөд цаашид судалгаатайгаар үе шаттайгаар цалин хөлсийг нэмэгдүүлэх ялангуяа сувилахуйн мэргэжилтний цалинд илүү анхаарч ажиллана. Мөн 2023 онд цалин хөлсийг үйлдлээр нь буюу бүтээмжээр үнэлэх тогтолцоо руу орж ажиллах шаардлага байгааг харуулж байна.” хэмээлээ.

ХӨСҮТ: Улсын хэмжээнд коронавируст халдварын 664 тохиолдол бүртгэгдсэн
УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийжээ
Оюутнууд ЭМД-аар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах боломжтой
Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан 
Он гарсаар 278 мянга гаруй иргэний ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?