HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНД | Өнөөдрөөс эхлэн найм хүртэлх насныхныг вакцинжуулна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 05 сарын 29

Өнөөдрөөс эхлэн улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлнэ. Тодруулбал, арван сартайгаас найман настай бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулна.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг аж. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр сүүлийн таван жилд товлолын улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 69 мянга гаруй хүүхэд байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй найм хүртэлх насны хүүхдийг нэр сарын зайтай хоёр удаа вакцин хийнэ.Тариулсан эсэх нь тодорхойгүй 7-15 насны хүүхдийг нэг удаа дархлаажуулахыг эмч нар зөвлөж байна.

Мөн сүүлийн таван жилд А вируст гепатитын вакцины бүрэн тунгаас хоцорсон 67 888 хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд А гепатит вирусын эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Хамрагдаагүй гурав хүртэлх насны хүүхдийг нэг удаа дархлаажуулах юм байна. Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. 

Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЦХИХХЯ-аас 1277 ахмадад өдөр тутмын цахим ур чадварыг олголоо
А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна
Алдарт “Friends” цуврал энэ сарын 31-нээс Филиппин, Монгол зэрэг улсуудад гарахгүй
П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?