Америкийн жүжигчин, хөгжимчин Жаден Смитийг Францын загварын салбарын уран бүтээлч Мишель Ламитай болзож, сүй тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. 28 настай Смит, 82 настай Лами нарыг хамтдаа байгаа мэт харуулсан зураг, бичлэгийг ABC 10News хуурамч гэж мэдээлсэн байна.
Цуурхал арваннэгдүгээр сарын 9-нд X сүлжээнд Смитийг Ламигийн гэрт зочилсон гэх зурагтай пост нийтлэгдсэнээр эхэлжээ. Маргааш нь тэднийг хөтлөлцөж, үнсэлцэж буй мэт зургууд тархаж, зарим хаяг тэднийг сүй тавьсан гэж бичсэн байна. Улмаар Лами үл хөдлөх хөрөнгийнхөө 80 хувийг Смитэд өгөхөөр болсон гэх мэдээлэл нэмэгджээ. Эдгээр мэдэгдлийг батлах баримт олдоогүй гэж Parade болон International Business Times UK мэдээлэв.
International Business Times UK-ийн мэдээлснээр тархсан зургуудын зарим нь хиймэл оюунаар үүсгэсэн эсвэл дижиталаар өөрчилсөн шинжтэй байжээ. Смит, Лами нарын хэн нь ч болзож, сүй тавьсан гэх мэдээллийг олон нийтэд батлаагүй байна.

Мишель Лами загвар зохион бүтээгч Рик Оуэнстэй 2006 онд гэрлэсэн бөгөөд тэд загвар, дизайны чиглэлээр ажилладаг Owenscorp компанийг хамтран байгуулжээ. Жаден Смит нь жүжигчин Уилл Смит, Жэйда Пинкетт Смит нарын хүү юм.
