Реалити шоуны од, бизнес эрхлэгч Ким Кардашиан аравдугаар сарын 17-нд Лос-Анжелес хотод болсон “Academy Museum Gala” ёслолд 1951 оны Balenciaga загварын даашинзыг сонгон өмсөв. Тэрбээр 75 жилийн настай, цайвар өнгийн торон хээтэй, мөр ил гаргасан даашинзыг ягаан торгон бүс, том хэмжээтэй туузан чимэглэлтэй хослуулсан байна. Винтаж даашинзыг илүү чамин харагдуулахын тулд тэрбээр 1950-иад оны хэв маягийг илтгэх “Bouffant” буюу хөвсгөр босоо засалтаар үсээ янзалж, нийт 65 гаруй каратын очир эрдэнийн гоёл чимэглэл зүүжээ. Түүний дүр төрхийг алдарт стилист Лоу Роуч бүрдүүлсэн бөгөөд даашинзыг хуучны загварын хувцасны цуглуулгаараа алдартай Lily et Cie-ээс сонгожээ.
Загварын шүүмжлэгчид түүний энэ удаагийн сонголтыг орчин үеийн этгээд хэв маягаас татгалзаж, жинхэнэ утгаараа “Хуучин Холливудын гоо үзэсгэлэн”-г (Old Hollywood Glamour) харууллаа хэмээн өндрөөр үнэлж байна.
:max_bytes(150000):strip_icc():focal(494x241:496x243):format(webp)/Kim-Kardashian-6th-Annual-Academy-Museum-Gala-Los-Angeles-California-2026-d696c8cd10b24b9686bac6af621ef6d3.jpg)

:max_bytes(150000):strip_icc():focal(484x654:486x656):format(webp)/Kim-Kardashian-6th-Annual-Academy-Museum-Gala-1-Los-Angeles-California-2026-8f6706fbc2ca462e8c5a5d9452000c75.jpg)