HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Унгар улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 14

Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Унгар Улсын Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1-р шатны шалгаруулалтыг Боловсролын сайдын тушаалаар батлагдах ажлын хэсэг, 2-р шатны шалгаруулалтыг Унгар Улсын “Темпус” олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг “Темпус” олон нийтийн сан гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас бусад /хоёр улсын/ аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Унгар Улсын “Темпус” олон нийтийн сангийн дээрх цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалтын хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцахыг зөвлөж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх шаардлагатай. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг ЭНД ДАРЖ татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхдөө суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх холбоосоор үзэж танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцах өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

1. Бакалавр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.

2. Магистр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.

3. Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөр: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.

4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.

5. Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.

АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Өргөдөл гаргагч нь 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгар Улсын “Темпус” олон нийтийн сангийн цахим хуудас https://stipendiumhungaricum.hu/-аар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Унгарын талд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

Боловсролын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа Боловсролын яаманд ирүүлдэг.

1-р шатны шалгаруулалт: Боловсролын яам 2026 оны 02 дугаар сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

2-р шатны шалгаруулалт: Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдийн хувийн цахим шууданд хүргүүлнэ. Боловсролын яам энэхүү шалгалтын үйл явцад оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо тогтоох үүргийг хүлээнэ. Сургуулиас тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу.

Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон “Темпус” олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд шалгаруулалтын хариуг 2026 оны 06 дугаар сарын 1-нээс эхлэн цахим шуудангаар хүргүүлнэ.

Бөөрөлжүүтийн ЦС энэ оны аравдугаар сараас Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө +4 хэм дулаан
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа
Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?