Дуурийн урлагийн мэдээлэл хүргэдэг Opera World цахим хуудасны 2026 оны аравдугаар сарын 13-ны шинэчилсэн чансаанд Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин баритон болон басс-баритон хоолойн ангиллыг 6100 оноогоор тэргүүлжээ. Түүний араас Италийн Лука Салси 5800, Их Британийн Хью Монтегю Рендалл 4700 оноогоор бичигдсэн байна. Opera World
Тус чансааг дуучдын дэлхийн дуурийн театр, фестиваль, концертын танхимд тоглосон мэдээлэлд үндэслэн гаргадаг бөгөөд сүүлийн 52 долоо хоногийн оноог тооцдог аж.
