Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн танилцуулах чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяагийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сөрөг хүчнээ хараад сайхан байна шүү дээ. Сөрөг хүчин маань сөрөг хүчин шиг сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд. Ойрд уулзсангүй. Та нар маань ямар их удав аа. Сүүлдээ сөрөг хүчин нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй их хүнд байлаа шүү дээ, нэг хэсэг. Ерөнхий сайд 19 сайд томилсон, найм нь хуучин яам дээрээ хэвээрээ үргэлжилж байна. Хоёр сайд нь сэлгэн өөр яам дээр очиж байна. Таван сайд нь өмнө нь өөр яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Дөрвөн сайд бол цоо шинээр орж ирж байгаа. Гэсэн ч улс төрийн туршлагатай сайд нар байна. Жендерийн хуулийнхаа 15 хувийн босгыг биелүүлсэнгүй ээ. Жендерийн хуулийн зөрчилтэй кабинет бүрдүүллээ. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм даа. Гэхдээ цаашид жендер тал дээрээ анхаарна биз дээ. Кабинетаа бүрдүүлэхэд хүнд байсан байлгүй. Дөрвөн дэд сайд үлдсэний хоёр нь эмэгтэй юм байна. Яамаа сэлгэж байгаа хоёр сайдын Батшугар дээр би нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхий сайд хэллээ. Өмнө нь эрүүл мэндийн салбарт дандаа мэргэжлийн хүн томилж байсан гэж. Одоо менежер, нэн ялангуяа банк санхүүгийн салбарын хүн ирэхээр цахимжуулалт, хуурамч нэхэмжлэл, эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал нь юунаас болж алдагдалд ороод байгааг санхүүгийн хүний нүдээр алдаа дутагдал нь харагдана. Бид нар улсын төсөвт урсгал зардал, цалин хөлсийг нь тавьж өгөөгүй мөртлөө эмч нарын цалинг нэмнэ гээд өндөр амлалт өгчихсөн. Нэхэмжлэл, үйлчилгээ гэдэг маань эрүүл мэндийн салбарын хамгийн хүнд нөхцөл байдал. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс эмч, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын цалинг өгч байгаа хэрнээ үйлчилгээ авч чадахгүй байгаа нь бодлогын, санхүүгийн алдаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Нэн яаралтай төсвийн тодотгол хийхийг хүсэж байна. Улаан ногоон лаазаар удирдаж маш буруу төсөв баталсан шүү дээ. Тухайн үед буруу зүйл хийж байна аа гэдгийг сөрөг хүчин болсон бидний хэдэн нөхөд хэлсэн. Улаан ногоон лаазаар хүч төрөн баталсан. Багш нарын цалингийн төсвийг дутуу баталчихаад одоо маш хүнд нөхцөлд байгаа. Үүнийг анхаарч төсвийн тодотголоо хийгээрэй. Шинэ яам дээр очиж байгаа сайд нар багахан шиг төрийн албан хаагчдаа халж, солиорой. Төрийн албан хаагчдадаа ээлтэй засгийн газар байгаарай. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмжийг хоёр хувааж олгоно гэсэн ч төсвийг нь 50 хувьтай баталж өгсөн шүү дээ. Эхлээд тэтгэвэртээ гарч байгаа хүмүүст тэр дор нь өгнө. Дараа гарч байгаа хүмүүст араас нь шилжүүлнэ гэдэг худал. Тэтгэвэртээ гарч байгаа хүмүүст 50 хувийг нь л өгөөд байгаа юм билээ. УИХ-ын тухай хуулийн 41.2-т зааснаар УИХ-ын гишүүн бусдыг доромжилж, гүтгэж болохгүй ээ. Шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ ээ. Энэ бол УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал биш ээ. Иргэний шүүхээр дуудах гэхээр гэрийн хаяг нь олдохгүй зарим нэгэн хүн байгаад байна шүү дээ. Бусдыг байнга л гэмт хэрэгт гүтгээд байдаг. Больчихооч. Таны эмзэг цэг чинь энэ асуудал байхвий дээ, ерөнхий сайд аа. Би олон юм ярихгүй, гэхдээ та анхаараарай.
