HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлэх 2027 оны улсын төсвийн ЕСӨН ШИЙДВЭР

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 08 сарын 31

Засгийн газар өнөөдөр (2026.08.31) ээлжит бусаар хуралдаж, 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн дагуу Засгийн газар ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн есөн асуудлыг “шийдвэр” хэмээн танилцуулсан юм.

Тэрбээр төсвийн бодлогын гол зорилго нь Монгол Улсын баялгийн өгөөжийг иргэдэд хүргэх явдал гэж тайлбарлав. Мөн сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, иргэдэд чиглүүлэхээр төсвийн тодотгол хийсэн бодлогын үргэлжлэл болохыг онцолсон. Түүнчлэн үнийн өсөлтөөс айл өрхөд ирж буй ачааллыг төр өөртөө авч, төсвийн зарцуулалтыг иргэдэд чиглүүлнэ хэмээлээ.

  1. Оюутолгойн ноогдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Монголчууд ноогдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ноогдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэг албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, 2 боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ноогдол ашгаар хаана, юу хийхийг И-Монголиагаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн Та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол Таны мөнгө. Таны мөнгө учраас Та сонгох болно.
  2. ЭрдэнэсТавантолгойн 1072 ширхэг Таны хувьцаа үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас Таны жинхэнэ өмч болно. “ЭрдэнэсТавантолгой” компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад ТӨК-иудын хувьцааг хөрөнгийн биржэд гаргаж, нээлттэй болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно. 

Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт эх орондоо татна. Эрдэнэс таван толгой зэрэг ТӨК-иудаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зориулна. ТӨК-иудаас ноогдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломж олгоно. Жижиг дунд бизнес эрхлэгчид татварын ачаа дарамт хөнгөрөхийн хэрээр ажлын байраа хадгалах, өргөжин тэлэх, өсөн томрох, шинийг эхлүүлнэ. 

  1. Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын татвар огт төлөхгүй. Хөдөлмөрлөж буй хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалтай компани ердөө 1 хувийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган компани, аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй. 25 хувь төлдөг байсан татварыг 15 хувийн татварын шинэ шатлалтай болгож, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.
  2. 2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэвэр дунджаар 1 сая 335 400 төгрөг болно. 2027 оны 1-р сарын 1-ээс 141 000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Илүү олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна. 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан залуус нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг 11-р сарын 1-нд 20 хувиар нэмж адил тэгш хандана. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уурч, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувь нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
  3. 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцлөөр орон сууцанд орно. Төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш 15 хувь болж, босго нь 2 дахин намсана.
  4. ДЦС 3-ийн дэргэд 300 мВт-ын хүчин чадалтай Дулааны 6-р цахилгаан станц барьж байгуулна. Олон жил гацсан ДЦС 3, 10 аймгийн дулааны станцыг ашиглалтанд оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй. 
  5. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байр барина. Ирэх онд 100 мянган сурагч Гүүглийн компьютерээ авна. 100 сургууль Гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно.
  6. Яг одоо улс оронд 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна.
  7. Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станц барина. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөө зам дагууд босно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдэд гаалийн болон онцгой албан татвар төлөхгүй. 

Энэ бол есөн шийдвэр юм. Энэ бол Монголын баялгаа монголчууддаа хүргэх нэг зорилготой, есөн шийдвэр юм. Монгол Улсын Ерөнхий сайд би ард түмний элч төлөөлөгч УИХ-ын гишүүд та бүхнээс Монголын баялгаа монголчууддаа хүргэх шийдвэрийг хэлэлцэн баталж өгөхийг хүсэж байна.Монголын баялаг-Монгол хүндээ үр өгөөжтэй байлгахын төлөө ажиллах болно.

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
www.D-GOV.mn Цахим систем ажиллаж эхэллээ
Жолооны үнэмлэхээ И-Монголиагаас захиалах боломжтой боллоо
ФОТО | НИКОН-ы инээдтэй зэрлэг байгалийн гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд
Туул голын голдиролд шороогоор далан үүсгэсэн компанийг торгож, үйл ажиллагааг зогсоожээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?