HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Монгол орны нийт нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 08 сарын 18
Screenshot

Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлсэн Цөлжилтийн атласыг шинэчлэн боловсруулсныг өчигдөр /2026.08.18/ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцууллаа.

Шинэчилсэн атласын үр дүнгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн байна.

Атласыг боловсруулахдаа ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний 1991–2025 оны түүхэн мэдээ, дэлхийн хэмжээний ажиглалтын мэдээлэл, уур амьсгалын давхар боловсруулсан өгөгдөл, хиймэл дагуул болон зайнаас тандан судлалын мэдээллийг ашигласан байна.

Атласын судалгаагаар Монгол орны жилийн агаарын дундаж температур 1941–2025 оны хооронд 2.5°C-аар нэмэгдсэн байна. Нийт нутаг дэвсгэрийн 72.6 хувьд 1.2–1.6°C-ийн дулааралт ажиглагджээ. Харин хур тунадасны хувьд газар нутгийн 49.7 хувьд, голчлон баруун хэсгээр буурах, 50.3 хувьд буюу зүүн хэсгээр өсөх хандлага илэрсэн байна.

Ган, хуурайшлын үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 51.1 хувь нь хуурай болон хуурайшилт давамгайлсан, 48.9 хувь нь чийглэг болон хангалттай чийглэг нөхцөлтэй байна. Хуурай нөхцөлтэй газар нутгийн 25.3 хувь нь нэн хуурай ангилалд хамрагдаж байгаа бол гангийн индексээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.

Хөрсний төлөв байдлын хувьд усаар их хэмжээгээр элэгдэж, эвдэрсэн хөрс нийт талбайн 54.8 хувийг эзэлж байна. Салхины элэгдэл жилд 0.16–1.25 тонн/га хэмжээнд хүрсэн газар нийт нутаг дэвсгэрийн 34.3 хувийг эзэлжээ.

Түүнчлэн Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн бөгөөд үүний 44 хувьд маш их хэмжээгээр буурах төлөв ажиглагдсан нь анхаарал татаж байна.

Усны нөөцийн үнэлгээгээр нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна. Усны чанарын хувьд гол мөрний 67.5 хувьд өөрчлөлт бага, 28.6 хувьд усны чанар буурсан бол 3.9 хувьд сайжирсан үзүүлэлттэй байна.

Ургамлын бүтээмжийн хувьд Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сум болон нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газарт өсөх хандлага ажиглагдсан бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.4 хувийг эзэлжээ.

Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна. Үүнээс:

– нэн хүчтэй — 0.9 хувь

– хүчтэй — 6.2 хувь

– дунд — 42.9 хувь

– сул — 31.9 хувь

– цөлжилт, газрын доройтол илрээгүй — 18.1 хувь байна.

Шинэчилсэн атласын газрын бүрхэвчийн 12 ангиллын зураглал, ган болон ургамлын төлөв байдлын зураглал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод хүргүүлэх Монгол Улсын 2026/2027 оны цөлжилт, газрын доройтлын үндэсний тайлангийн суурь мэдээлэл болох юм.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын SDG 15.3.1 үзүүлэлтийг үндэсний түвшинд үнэлэх боломжийг бүрдүүлж, Монгол Улсын тайлан, судалгааг олон улсын ерөнхий өгөгдөлд тулгуурласан Tier 1 аргачлалаас үндэсний мэдээлэл, тооцоололд суурилсан Tier 2 түвшинд шилжүүлэх чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Улсад энэ өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) зохион байгуулагдаж байгаа бөгөөд газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх асуудал хурлын гол сэдвүүдийн нэг болж байна.

ТАНИЛЦ: Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Хүүхдүүдийн дунд дээрэлхэл, бэлгийн хүчирхийлэл хурдацтай өсөж буй нөхцөл нь ЦАХИМ ОРЧИН
ФОТО | Амстердам хотод усан доорх дугуйн зогсоол ашиглалтад орлоо
Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг
100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?