HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

MrBeast хагас тэрбум захиалагчтай болсон анхны контент бүтээгч боллоо

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 16

Жимми Дональдсон буюу дэлхий даяар MrBeast нэрээрээ алдаршсан контент бүтээгч YouTube платформ дээр 500 сая захиалагчтай болсон анхны хувь хүн болж түүхэнд бичигдлээ.

MrBeast 2022 оны арваннэгдүгээр сард YouTube-ийн хамгийн олон захиалагчтай хувь контент бүтээгч болсон бол 2024 оны зургадугаар сард бүх сувгуудын дундаас хамгийн олон захиалагчтай суваг болж байв.

Түүний “$456,000 Squid Game In Real Life!” бичлэг одоогоор нэг тэрбум үзэлтийн босгод дөхөж очсон бөгөөд контент бүтээгчид томоор мөрөөдөж, бүтээлч санаагаа бодит ажил болгох боломж ямар өргөн болохыг дэлхий нийтэд харуулсан онцлох бүтээлүүдийн нэг болсон юм.

Мөн “50 YouTubers Fight for $1,000,000”, түүнчлэн 2026 оны дөрөвдүгээр сард шууд дамжуулсан “50 Streamers Fight for $1,000,000” зэрэг аварга хэмжээний төслүүд нь YouTube-ийг олон тоглогчтой өрсөлдөөнт тоглоом мэт ашигласан өвөрмөц контентын жишээ болжээ.

Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах нь ч түүний үйл ажиллагааны гол зорилгын нэг байсаар ирсэн. MrBeast 20 сая захиалагчтай болсноо тэмдэглэн #TeamTrees аяныг эхлүүлж, 25 сая гаруй ам.доллар цуглуулан 25 сая мод тарих ажлыг санхүүжүүлсэн юм.

Үүний дараа тэрээр #TeamSeas аяныг санаачлан 30 сая гаруй ам.доллар босгож, далай тэнгис, гол мөрөн болон эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэхэд хувь нэмэр оруулжээ.

2025 онд инженер, контент бүтээгч Марк Робертэй хамтран #TeamWater аяныг эхлүүлж, 115 орны YouTube бүтээгчдийг нэгтгэн WaterAid байгууллагын үйл ажиллагаанд зориулж 40 сая ам.долларын санхүүжилт босгосон байна.

Хагас тэрбум захиалагчийн босгыг давсан MrBeast-ийн дараагийн том төсөл юу байх бол гэдгийг дэлхийн сая сая үзэгчид хүлээж байна.

Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 70 мянган га түймэрт өртжээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системийг бүрэн суурилуулав
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5479 болжээ
13 ШАЛТГААН | Даваа гараг үнэхээр биднийг гуниглуулдаг уу
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?