HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Ким Су Хёнд одоогоор тайван амьдрал хамгийн хэрэгтэй гэж багийнхан нь мэдэгдлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 06 сарын 05

Жүжигчин Ким Су Хёны төлөөлөгчид түүнийг энтертайнмент салбарт эргэн ирэх боломжийн талаар болгоомжтой байр суурь илэрхийлжээ. Учир нь талийгаач жүжигчин Kim Sae-ron-той холбоотой маргаан, хууль эрх зүйн асуудлууд үргэлжилж буй энэ үед Ким Су Хёны сэтгэлзүйгээ сэргээж, хэвийн амьдралдаа эргэн орох нь хамгийн чухал хэвээр байгааг онцолсон байна.

Түүнийг төлөөлөн ажиллаж буй өмгөөлөгч Ко Сын Рок зургаадугаар сарын 1-нд YTN Radio-д өгсөн утасны ярилцлагадаа жүжигчний эргэн ирэлтийн талаар тодорхой төлөвлөгөө ярихад одоогоор эрт байна гэжээ.

Тэрбээр “Одоогийн байдлаар тодорхой зүйл ярихад хэцүү байна. Түүний агентлаг энэ асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. Миний хувьд хууль ёсны төлөөлөгчийнхөө үүргээр цаашид ч дэмжлэг үзүүлж, түүнийг шинэ уран бүтээлээр дамжуулан олон нийтэд эргэн ирэх боломжтой болоход нь тусална” хэмээн ярьсан байна.

Өмгөөлөгч Ко Сын Рокийн хэлснээр Ким Су Хёны цахим орчин дахь гэмт хэрэг, худал мэдээллээс үүдэлтэй нэр хүндийн ноцтой хохирлоос аажмаар сэргэж байгаа аж.

Тэрбээр “Түүний нэр хүнд, хүний эрхэм чанарыг ноцтой кибер гэмт хэргүүдээр сүйтгэж байсан нөхцөл байдал үүссэн. Одоо тэр нэр хүндээ сэргээх үйл явцдаа явж байна. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн чухал зүйл нь түүнийг өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн оруулах явдал” хэмээн мэдэгджээ.

Мөн Ким Су Хёныг 30 тэрбум вон буюу ойролцоогоор 21.9 сая ам.долларын хэмжээтэй хууль эрх зүйн маргаанд холбогдож болзошгүй гэх мэдээллийн талаар ярихдаа тодорхой мөнгөн дүн дээр анхаарах шаардлагагүй гэж онцолсон байна.

“Яг хэдэн төгрөг, хэдэн вон гэдэг тооноос илүү үнэнийг ил болгох нь чухал. Мөн жүжигчнийг өөрийн байх ёстой газар руу нь олон нийт халуун дотноор хүлээн авах уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Эдгээр мэдэгдэл нь маргаантай YouTube суваг болох HoverLab буюу Garosero Research Institute-ийн тэргүүн Kim Se-ui-ийн эсрэг хууль эрх зүйн ажиллагаа үргэлжилж буйтай зэрэгцэн гарч байна.

Өмгөөлөгч Ко Сын Рокийн хэлснээр Ким Су Хёны эсрэг гаргасан цагдан хорих хүсэлтийн материал саяхан ил болсон бөгөөд түүний ер бусын урт хэмжээ нь мөрдөн шалгах байгууллагууд нотлох баримтдаа өндөр итгэлтэй байгааг илтгэж байна гэжээ.

Тэрбээр “Цагдан хорих хүсэлтийн материал 30 гаруй хуудастай байна гэдэг маш ховор тохиолдол. Үүнийг прокурор болон цагдаагийн байгууллагууд Ким болон түүнтэй холбоотой байж болзошгүй хүмүүсийн эсрэг гарсан хэргүүдэд хангалттай итгэлтэй байгаагийн илрэл гэж харж болно” хэмээн ярьсан байна.

Маргаан анх 2024 оны гуравдугаар сард эхэлжээ. Тухайн үед жүжигчин Ким Сэ Рон өөрийн болон Ким Су Хёнтай хамт авахуулсан зургийг богино хугацаанд нийтлээд удалгүй устгасан нь тэднийг үерхдэг гэх таамгийг олон нийтийн дунд дэгдээсэн юм.

Тэр үед Ким Су Хёны агентлаг уг мэдээллийг үгүйсгэж байв.

Харин 2025 оны хоёрдугаар сард Ким Сэ Рон гэртээ нас барсан байдалтай олдсоны дараа энэ асуудал дахин хүчтэй сөхөгджээ. Үүний дараа Ким Сэ Үй болон талийгаач жүжигчний гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийж, Ким Су Хёныг Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэд хувийн зураг, аудио бичлэгүүдийг нийтэлж, өр төлбөртэй холбоотой дарамт шахалт жүжигчний үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг гаргажээ.

Харин Ким Су Хён эдгээр буруутгалыг удаа дараа няцаасаар байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Ким Сэ Роныг насанд хүрээгүй байхад нь хэзээ ч үерхэж байгаагүй” хэмээгээд чатны түүх болон бусад материалыг зориудаар өөрчилсөн гэж мэдэгдэж байв.

Үүнээс хойш түүний хуульчдын баг дээрх мэдээллийг тараасан хүмүүстэй холбоотойгоор хууль эрх зүйн арга хэмжээ авч эхэлжээ.

Таван аймгийн есөн суманд гарсан 14 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй
Жо Байден Украин, Израиль гэх Америкийн хамгийн хэцүү холбоотнуудыг удирдаж байна
Энэ сарын онцлох тоглолт: BLINDFOLD SIDEQUEST “Жавхаа үл мэдэх цэцэгхэн хотхонд”
О.Сэцэн ахлагчтай баянгол дүүргийн “skc” клуб тийболын улсын аварга болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?