HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
INTERVIEW

Геологич О.Отгонбаяр: Мэргэжлийн хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг уриалах зорилгоор усны туршилтаа хийж эхэлсэн

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 04 сарын 19
{"ARInfo":{"IsUseAR":false},"Version":"1.0.0","MakeupInfo":{"IsUseMakeup":false},"FaceliftInfo":{"IsChangeEyeLift":false,"IsChangeFacelift":false,"IsChangePostureLift":false,"IsChangeNose":false,"IsChangeFaceChin":false,"IsChangeMouth":false,"IsChangeThinFace":false},"BeautyInfo":{"SwitchMedicatedAcne":false,"IsAIBeauty":false,"IsBrightEyes":false,"IsSharpen":false,"IsOldBeauty":false,"IsReduceBlackEyes":false},"HandlerInfo":{"AppName":2},"FilterInfo":{"IsUseFilter":false}}

АНУ-ын Ютагийн их сургуулийг төгсөж эх орондоо ирээд, уул уурхайн салбарт 10 орчим жил мэргэжлээрээ ажиллаж буй геологич О.Отгонбаяртай ярилцлаа. Түүний хувьд сайн дураараа усны энгийн туршилтуудыг хийж цахим орчноор дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэдэг. Энэ үйлдлээрээ нарийн мэргэжлийн экспертүүдийг нийгэмд дуу хоолойгоо өргөхийг уриалахыг зорьдог байна. 

  • Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
  • Намайг Очирбатын Отгонбаяр гэдэг. Би геологич мэргэжилтэй. АНУ-ын Ютагийн их сургуульд баклаврын зэргээ хамгаалсан. Одоогийн байдлаар уурхайд геотехникийн инженерээр ажиллаж байна. 
  • Та салбартаа хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Туршлагаасаа хуваалцвал?
  • Дийлэнх хүн геологич гэхээр уул уурхайн салбарт хайгуул хийдэг гэж ойлгодог. Гэтэл геологийн салбар дотроо олон төрөл шүү дээ. Галт уул, газар хөдлөлт, чулуулгийн насжилт, дэлхийн түүх гээд л өргөн хүрээтэй мэргэжил. Миний хувьд Өмнөд америкаар уул уурхайн салбараас үүссэн усны бохирдол. Манайхан нинжа гээд л ярьдаг даа. Тэдгээртэй холбоотой усны судалгаа. Мөн хар тугалганы судалгаа, мөнгөн усны судалгааны багт туслахаар явж байсан. Сургуулиа төгсөөд уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. 
  • Та хотод урсдаг голуудаас дээж авч шинжилсэн үр дүнгээ цахим орчинд нийтлээд байсан шүү дээ. Тэр ямар учиртай туршилт вэ? 
  • Миний хийгээд байгаа туршилт бол маш энгийн. Микробиологич ч юмуу лабораторид ажилладаг нарийн мэргэжлийн хүмүүсийн хувьд төвөгтэй тест биш. Гэдэсний савханцар бактерийн чанарын тест гэдэг юм. Чанарын тест гэдэг нь тухайн дээжид хэдэн тэрбум бактери байгааг тоогоор харуулж чадахгүй. Зөвхөн байна, байхгүй гэдэг байдлаар харуулдаг гэсэн үг. Ковидын тест эерэг, сөрөг гэж гардагтай л адилхан. 

Улаанбаатар хотын гадаргын усны менежмент тааруу болохоор бороо орсны дараа хаа сайгүй ус тогтдог шүү дээ. Нэг хүн нийслэлийг шүүмжилж байгаа бололтой. Борооны дараа тогтсон бохир ус туучиж, сэлж бичлэг хийгээд байсан. Би ч гэсэн ажилдаа явахдаа аргагүйн эрхэнд гутлаараа туучихаас өөр аргагүй байдалд орж байгаа юм. Гэтэл бид ямар ус туучаад байгаагаа мэдэхгүй шүү дээ. Бохир, заваан байгаа л гэж хэлдэг. Үнэхээр бохир байгаа бол юугаар бохирдсон бэ гэдгийг энгийн байдлаар шалгаж болдог шүү гэдгийг олон нийтэд харуулах гэж анх бичлэг хийж эхэлсэн. 

Өмнөд америкийн Эквадор улсад усны судалгаанд явж байсан юм. Тэр үед усны бохирдлын судалгааны үеэр уул уурхайн олборлолтын бохирдлоос гадна бие засах газрын /задгай нооль/бохирдол худгаас нь илэрч байсан. Усанд гэдэсний савханцар буюу E.coli (Escherichia coli) гэж бактери бий. Тэр нь дотроо хэдэн арван төрөл. Аль төрөл байхаас хамаараад хүний биед орвол гэдэг эвгүйрхэж гүйлгэдэг, суулгалт өгдөг ч юмуу. 

  • Таны туршилтын үр дүн ямар гарсан бэ? 
  • Баянмонгол хорооллын нүрэн гарцны шалбаагаас дээж аваад үзэхэд эерэг гарч байгаа юм. Гэдэсний савханцар бактериар бохирдсо нь маш тодорхой. Энэ зэргээр хүмүүсийн түгээмэл явдаг замуудаар хийж үзэхэд бас л эерэг гарсан. Тэгэхээр иргэд аль болох тогтоол ус, шалбаагийг туучихгүй байх хэрэгтэй. Яах аргагүй байдалд ороод туучсан бол гэртээ ороод ариун цэвэр сахих, гараа сайтар савандаж угаагаад наад захын арга хэмжээг авсан нь дээр. Том зургаар нь харвал нийслэлд яагаад их хэмжээний ус тогтоод байна вэ гэдэг шалтгааныг олох ёстой болов уу. 

Туул болон Сэлбэ голоос дээж авч шинжил үзсэн. Сэлбэ голын хувьд есөн дээж авахад зургаад нь гэдэсний савханцар бактери илэрсэн. 70 орчим хувьд нь илэрсэн гэхээр нэлээн өндөр үзүүлэлтэдээ орно. Туул голын хоёр цэг дээрээс дээж авахад хоёулангаас нь гэдэсний савханцар бактери илэрсэн. Гэхдээ голын усанд энэ бактери байх нь түгээмэл үзэгдэл юм билээ. Харин хэр их байгаа вэ гэдэг чанарын тооны судалгааг нарийвчилж хийж, байж болох хэмжээнээс хэтэрсэн эсэхийг мэдмээр л байгаа юм. Монголчууд булаг шандны усыг бөөр, элэг, ходоодонд сайн гээд ихээр уудаг шүү дээ. Олон хүн ундаалдаг эдгээр усыг шинжлээд үзвэл ямар вэ гэдэг хүсэлт ирсэн. Түүний дагуу хэдэн газраар очиж үзэхэд булаг, шандаа сайтар хамгаалалсан хэсэгт гэдэсний савханцар бактери илрээгүй. Жишээ нь, Хонхорын сахрын рашаан. Хүмүүс Налайхын рашаан гэдгээр нь мэддэг. Хамгаалалт маш сайн хийсэн учраас гадаргын бохир ус булаг руу урсаж орохгүй байхаар зохицуулсан. Тэр нь үр дүнд хүрсэн байгаа юм. Гэтэл эсрэгээрээ Дарь-эхээс хойш яваад байдаг Дамбын рашаанаас гурван дээж авсан. Сонирхолтой үр дүн гарсан л даа. Зуны улиралд авсан хоёр дээж эерэг буюу гэдэсний савханцар бактерийн бохирдолтой гэж гарсан. Харин арванхоёрдугаар сарын дундуур дээж авч үзэхэд бохирдол гараагүй. Гадаргын бүх ус тас хөлдөж байгаа учир бохирдол ороогүй гэдэг санаа юмуу даа. Усны бохирдлыг маш олон төрлийн үзүүлэлтээр хэмждэг. Энэ бол тэдгээрийн нэг бактерийг л шинжилж байгаа хэлбэр. 

Миний хувьд сайн дураараа 20 орчим газрын усны дээжийг авч, чанарын тестээр туршиж үзсэн байна. 

  • Нийслэлийн иргэд бороо орохоор гэр хорооллын жорлон урсаад ирлээ гээд л халагладаг. Энэ бодитой юу? 
  • Гэдэсний савханцар бактери гэж нэрлэсэн байгаа биз. Тэгэхээр энэ бол халуун цустай хүн, амьтны гэдсэн дотор л байх ёстой. Гэтэл тэр бактери гарч ирээд уух гэж байгаа ус, алхаж байгаа замын тогтоол уснаас илэрнэ гэдэг бол энгийнээр хэлэхэд ялгадсаар бохирдсон байна аа л гэсэн үг. Бактери дотроо олон төрөл л дөө. Колиформ бактери байвал хүний ялгадсаар бохирдсон байж магадгүй гэж үздэг. Гэтэл миний судалгаанд явсан багийн хувьд E.coli буюу гэдэсний савханцар бактери уснаас гарвал 100 хувийн баталгаатай ялгадсаар бохирдсон байна гэж үздэг. Тиймээс бид байна, байхгүйн тухай биш. Хэр их хэмжээтэй байна вэ гэдэг тоон судалгаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Төрийн байгууллага болон мэргэжлийн хүмүүс тоон судалгааг нь гаргаад ирвэл иргэд бодит мэдээлэл авна байх. 
  • Туул гол дээр ямар туршилт хийсэн бэ?
  • Туул голоос хоёр дээж авсан. Төв аймгийн Лүн сумаас дээж авахад гэдэсний савханцар бактери илрээгүй. Маш том урсацтай голоос жижиг саваар авч байгаа болохоор дээжлэлтийн магадлал байж мэднэ л дээ. Зарим хүн бактери үржихээргүй болтлоо бохирдсон байж магадгүй гэдэг байр суурьтай байна лээ. Таамаг төдий юм даа. Үүнийг нарийн судалгаа хийж байж л тодорхой мэдэх боломжтой. Голоос гэдэсний савханцар бактери илрэх нь түгээмэл гэж байгаа юм. Голын бохирдлын жишиг судалгааг гадны орнууд яаж хийдэг вэ гэхээр тухайн голын эхээс эхлээд 10, 10 километрийн зайтай дээж авна. Яг хаанаас, ямар бохирдуулагч орж ирээд байгааг олоод, илэрсэн эх үүсвэр дээр нь очиж ажилладаг. Магадгүй манай эрдэмтэд ийм судалгаа хийдэг байх. Хэрэв мэргэжлийн судалгаа хийсэн хүн байвал сонирхолтой байдлаар боловсруулж олон нийтэд хүргэх нь тустай гэж бодож байна. Олон хуудас эрдэм шинжилгээний ажлыг тэр болгон уншаад байж чадахгүй шүү дээ. 
  • Та бараг төрийн ажлыг иргэний хувиар хийгээд байгаа юм бишүү. Энэ таны нийгмийн оролцоо юу, ямар нэгэн ажлын эхлэл үү?
  • Үүнийг хийж байгаа нь нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач нартаа нэг мессеж өгөх зорилготой л доо. Монголд салбар болгонд чадварлаг мэргэжилтнүүд байна. Зам, гүүр, барилга, эрүүл мэнд гээд л бүх чиглэлд сайн экспертүүдтэй боловч тэд нийгэмд ил гардаггүй. Миний анзаарснаар олон нийтийн шүүмжлэл, хэл амаас айдаг шиг байгаа юм. Ямар ч асуудал дээр бүх хүн 100 хувь санал нийлдэггүй. Тиймээс боловсролтой, тухайн асуудлыг сайн мэддэг, чаддаг хүмүүс нь ил гараад олон төрлийн өнцгөөр байр суурь илэрхийлэх хэрэгцээ байгаа юм. Болж байгааг нь сайшаагаад, болохгүйг нь шүүмжлээд энгийн байдлаар оролцоотой байвал олон нийтийн мэдлэг нэмэгдэнэ гэж боддог. Тэгэхгүй болохоор мэргэжлийн бус хүмүүс асуудлыг өнгөц хараад бодлогод буруугаар нөлөөлөөд байх магадлалтай. Тиймээс, хэрэв та мэргэжлээ сайн эзэмшсэн инженер, багш, эмч бол өөрийн салбарын асуудал дээр дугарч, үлгэр дуурайлал болох хүн нь шүү гэж хэлмээр байна. Нийгэмд ямар нэгэн асуудал гарахад мэргэжлийн бус цахимд идэвхтэй хүмүүс өөрийн дураар мэдээлэл өгөөд олон нийтийн дунд үл ойлголцол үүсгэдэг. Тиймээс эргэн тойрноосоо эхлээд салбарын мэргэжилтнүүдийг дуу хоолойгоо өргөөсэй гэж уриалаад байгаа юм. “Та нар дугараач ээ” гээд гараа хумиад суувал хоёр нүүртэй болно. Тиймээс өөрийн хэмжээнд чадах зүйлээ хийж байгаа нь энэ. 
  • Ютагийн их сургуулийг төгсөхөд бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
  • Надад тэтгэлэг олдсон болохоор Ютагийн их сургуульд сурсан л даа. Тэрнээс өөрөө явах боломж байгаагүй. Америкийн ихэнх мужид хэрэгждэг нэг бодлого бий. Хэрэв би Юта мужийн иргэн бол миний сургалтын төлбөр 20 мянган доллар орчим. Харин хажуу талынх нь Калифорниа мужаас Ютагийн их сургуульд сурахаад очвол 40 мянган доллар. Гадны улсаас очих юм бол сургалтын төлбөр хоёр нугарчихдаг. Гадаад оюутнуудаас хөрөнгө босгож байгаа хэлбэр юмуу даа. 
Ютад сурах энгийн. Хэрэв хүн өөрөө хичээвэл бүгд болохоор л санагдсан. Анх хичээл эхлэхэд танилцах долоо хоногт ээрч, түгдэрч ярьдаг гадаад оюутнууд дөрвөн жилийн дараа хэвээрээ байхыг хараад их гайхаж байсан. Найз нөхдөөрөө нийлээд хэлээ сайн сураагүй юмуу даа. Тийм ч гэсэн төгсөж болдог систем. Хэн дуртай нь төгсдөг биш. Хичээж байгааг нь төгсгөдөг систем бий болгосон мэт санагдаад байгаа юм. Би дээд тоог арван жилдээ огт тоодоггүй байсан болохоор математикт муу. Химийн хичээлдээ тааруу. Нэмэлт давтлага аваад явдаг л сурагч байсан. Тэгсэн Америкт очоод тэр хичээлүүдээ англиар үзэхээс өөр аргагүй болж байгаа юм. Гэтэл сургууль дээр хичээлээ сайн мэддэг нь чадахгүй байгаа нэгэндээ зааж, зөвлөдөг. Томъёог нь заадаг. Ерөөсөө л хувь хүн өөрөө хичээвэл бүх талаар дэмждэг тогтолцоотой. Тэгэхээр хүн өөрөө л хичээж чадвал айхтар хүнд бэрхшээл байхгүй. 
Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ
ЦАЙНЫ ДЭЭЖ ӨРГӨХ ЁСОН БА ЦЭЭР
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна
Хөхний хорт хавдар ба урьдчилан сэргийлэх тухай
Дорнод аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт өвчин гарчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?