HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 13

Зургаан сар завсарласан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-нд явагдсан. Сугалааны тохирлоор 36,499 баримтад хонжвор таараад байгаа. Эдгээр азтан болсон иргэдийн урамшууллыг ямар хугацаанд олгох талаар Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа.

– НӨАТ-ын сугалаанд азтан болсон иргэдийн урамшууллыг хэзээ олгох вэ?

– Азтан болсон иргэд Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэс рүү орж, хонжвор шалгах товчлуур дээр дарж урамшууллаа баталгаажуулна. Баталгаажуулалт хийснээр  Татварын Ерөнхий Газар хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг. Хүсэлтийг татварын байгууллага шалгаж баталгаажуулаад ажлын 15 хоногт урамшууллыг системд бүртгэлтэй данс руу нь шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно.

Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай.

– Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ болон өсөлтийн хувийн нэмэгдлийн тухайд?

– Сугалааны тохирлоор хамгийн багадаа төлбөрийн 1-10 баримт бүртгүүлээд гурван орон таарсан бол 30,000 төгрөг хожно. Тухайн хонжвор таарсан төлбөрийн баримт нь аль аймаг, дүүргийн нутаг дэвсгэр дээрээс хэвлэгдсэнээс хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэх зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл 30,000 төгрөг хожсон бол үүн дээр өсөлтийн хувь нэмэгдээд 30,000 төгрөгөөс дээш болно.

Супер азтан мөн адил нэг, хоёр, гуравдугаар зэргийн ангиллаас хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэнэ. Нэгдүгээр ангиллын супер азтаны урамшууллын дээд хэмжээ 30 сая төгрөг бөгөөд үүн дээр өсөлтийн хувиар нэмэгдэнэ.

Тодруулбал гуравдугаар ангиллын буюу 1-10 баримт бүртгүүлээд 8 орон таарвал супер азтан таван сая, хоёрдугаар ангиллын буюу 11-50 баримт бүртгүүлээд 8 орон таарвал 10 сая, нэгдүгээр ангиллын буюу 51-ээс дээш баримт бүртгүүлээд 8 орон таарвал 30 сая төгрөг хожих хязгаартай.

Азтан болсон иргэнд өсөлтийн хувийг 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтын хэвлэлтийн мэдээг 2021 оны есдүгээр сарынхтай харьцуулаад нэмж өгч байгаа. Өсөлтийн хувийн нэмэгдэл дээд тал нь 100% хүртэл байх зохицуулалттай.

Баянгол дүүргийн хэмжээнд гарааш буулгасан 10 хорооны 11 байршилд авто зогсоол байгуулна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Гэрийн нөхцөлд хий ханиалгавал ямар арга хэмжээ авах вэ
ПАРИС-2024 | ӨНӨӨДӨР П.ЭНХМАНЛАЙ УРАЛДАНА
“Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Төрийн ордны шинэ хашаатай холбоотой цахим орчин дахь МИЙМ ЗУРГУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?