HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
GenZ АЖИГЛАГЧ

ТАНИЛЦ | Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн Акорда өргөөний УУР АМЬСГАЛ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 04 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсын Астана хотод төрийн айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэр манай улсын Ерөнхийлөгчийг угтах ёслолыг сурвалжлахаар тус орны ерөнхийлөгчийн Акорда өргөөнд хөл тавих завшаан тохиов. Завшаан гэсэн нь учиртай. Бид өргөө рүү нэвтрэхийн тулд хэд хэдэн давхар хамгаалалт давсан бөгөөд хаалгаар ороход хүн бүрийн пасспортыг царайтай тулган нарийн шалгах нь хилээр гарч буй үеийн уур амьсгалтай ижил. Буутай цэрэг, танк шиг том бөгөөд бүрэн тоноглогдсон том машинууд, автобус тойруулан шалгах мэдрэгчтэй төхөөрөмж. Энэ бүгдийг харахад төрийн айлчлалын өндөр зохион байгуулалтаас өөр хубилбараар Акорда өргөөний босгыг давах ярвигтай бололтой. 

Монгол Улсын хувьд төрийн ажлаа Улаанбаатар хотын төв, Чингисийн талбайн хойно байрлах саарал ордонд хэлэлцдэг. Тусдаа ерөнхийлөгчийн ордон гэж байдаггүй болохоор Акорда өргөөг харьцуулж харахад сонирхолтой байв. Манай улсын хувьд гаднаас ирсэн зочдод төрийн ордны урд улаан хивс дэвсэж хүндэтгэл үзүүлдэг шүү дээ. Хивсийг талбайн пилтан дээр гар аргаар наадаг. Хэрэв салхи шуурч, бороо асгарвал айлчлал бүтэлгүйтэх учраас арга хэмжээ дуусан дуустал албаны улсын амьсгаа дээр явдагийг салбарын хүнээс сонсож байлаа. Ингээд бодохоор манай улсад зун эсвэл хаврын адаг, намрын эхэн сард л төрийн айлчлал хүлээн авах боломжтой юмуу даа. Монголын хаврын салхи, намрын сэрүү, өвлийн жавартайд талбай хөндлөн алхахад бүр ч илүү хүйтэн байх шиг санагддаг сан. Тэгэхээр манай улс руу ирэх төлөөлөгчид онгоцноос буугаад л эрс, тэрс уур амьсгалтай нүүр тулдаг байх нь ээ..

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотын төвд байрлах Ерөнхийлөгчийн  “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад оржээ. Хотын дундуур урсах “Есиль” /Ишим/ голын зүүн талд Байтерек цамхаг, Дээд шүүх, Парламентын ордон,  Засгийн газрын ордон зэрэгцэн оршдог. “Акорда”-д Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ажлын алба байрладаг. “Акорда” нь монголоор “Цагаан ордон” гэсэн үг. Өргөөний оройн Казахстан улсын далбааны цэнхэр өнгийн бөмбөлөг мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг. Орой дээрээ нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулж өгсөн нь эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг ажээ. 

“Акорда” өргөөг Бүгд Найрамдах Казахстан Улсын төрт ёс, тусгаар тогтнолын илэрхийлэл хэмээдэг.

“Акорда”  өргөөний нийт талбай нь 36,720 м2, өндөр нь 86 метр, долоон давхар бүтээн байгуулалт юм. Гантиг танхим, Алтан танхим, Зууван танхим, Дорнын танхим, Зочдын танхим, Өргөтгөсөн хэлэлцээрийн танхим, Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим зэрэг 12 өрөө тасалгаатай. Мөн номын сан болон гаднаа цэцэрлэгт хүрээлэнтэй. 

Акордо өргөө нь музей эсвэл сүм гэж хэлж болохуйц тансаг хийцлэлтэй. Барилгын гадна болон дотоод засал чимэглэлд цагаан болон цайвар өнгө давамгайлжээ. Хүндэтгэлийн хивсний өнгө л цэнхэр. Түүнээс бусдаар цагаан, шар, шаргал, алтлаг шаргал өнгөний зохицлыг урлагийн бүтээл гэж хэлэхээр хэмжээнд нүд алдам харуулжээ. Барилга байгууламжийн төслийн ажлыг Европ болон Казахстаны архитекторуудын оролцоотой хийж гүйцэтгэсэн бөгөөд үндэсний хэв маягийг агуулсан дотоод заслыг ЗХУ-ын Ардын архитектор, академич К.Монтахаев гаргасан байна. 

Өргөөний давхар бүрд хамгаалалтын ажилтантай. Нэг давхарт зураг дарж, бичлэг хийхийг зөвшөөрдөг ч бусад хэсэгт хориотой байв. 

Бүгд Найрамдах Казахстан улсын төрийн хүндэт харуул, үлээвэр найрал хөгжим хоёр улсын төрийн тэргүүнд хүндэтгэл үзүүлэв. Түүний араас үлээвэр найрал хөгжим Монгол Улсын төрийн дууллыг тоглож эхлэхэд өргөөнд байгаа монголчуудын гар зүрхэн тушаа байрлав. Үргэлжлүүлэн, Бүгд Найрамдах Казахстан улсын төрийн дуулал эгшиглэхэд өргөөнд байгаа казахуудын гар зүрхэн тушаа байрлав. Ёслолын үйл ажиллагааны яг энэ агшинд өөрийн орны төрийн дуулал, тусгаар тогтнол, өв соёлоор бахархах сэтгэл төрлөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнг цөөн үгээр:

1. Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны авиа компани “Cкат” шууд нислэг үйлдэнэ.

2. Монгол улс 1 сая тонн газрын тос Казахстан улсаас худалдан авна.

3. Хоёр улс хооронд дөт маршрут бүхий авто зам барина.

4. Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар нээхийг дэмжинэ.

5. Монгол улс мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлнэ.

6. Казахстан улсаас жимс жимсгэнэ, сайн чанарын улаан буудай худалдан авна.

Олон улсын хоол зүйн шинжлэх ухааны их хурал зохион байгуулагдлаа
ТАНД ХЭРЭГТЭЙ | Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны долоон алдаа
“ЕБ-ын сургалтын хөтөлбөр, монгол өв уламжлал, соёлын агуулгыг тусгах боломж, арга зам” зөвлөлдөх уулзалт боллоо
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Кендалл Женнер, Бэд Банни нар романтик харилцаагаа дахин сэргээв үү
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?