HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

#CRYPTOTUUKH | Ширэглэх ёсон буюу хүүхэд тайвшруулах аргууд

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 12

Монголчууд бид хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлбал “Хүүхэд хөлслөө” хэмээж дом шившлэг, ширэглэх зан үйл хийдэг.Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдэд ч энэ арга заслыг үйлддэг билээ.

Бага насны хүүхэд шөнө чангаар уйлж, бие нь тавгүйтэн, нүд нь тогтохгүй байх нь аливаа зүйлээс айж цочсоны шинж. Үүнийг шалгахын тулд хэнгэрэг дээр нь дарж үзээрэй. Хэрвээ чих хоолой нь өвдөж байвал энэ хэсэгт хөнгөн дарахад уйлах юм уу аль эсвэл тайвширна. Үгүй бол хүүхэд айсан байна гэсэн үг. Тиймээс ширэг тавих зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр дагадаг.

Хүүхэд чинь шөнө уйлж, цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулуу хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг. Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.

Ширэглэх буюу тайвшруулах арга

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “хүүхэд хөлсөнө” гэж эцэг эх нь дом шившлэг, ширэглэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.

– Нүдэнд нь сэв суусан гэж үзээд рашаанд сэвийг нь шингээж авдаг. Ингэхийн тулд тухайн бэлтгэсэн рашаандаа:

“Мэлмийн хар нь рашаандаа

Мэддэг сэв нь усандаа

Хар буруу нь рашаандаа

Хамаг бузар нь сэвэндээ” гэж домнон хэлдэг. Ингэсний дараагаар тугалгыг рашаанд хийхэд дүрс гарах бөгөөд сэвийг нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг. Түүнийг бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа хэмээн нүдэн дээр нь хугачин үзүүлэх хэрэгтэй.

– Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.

– Асаж байгаа гал, цог эсвэл сайн халаасан плетикний ширмэн дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ дэргэд нь байлгаж энэ чимээг сонсгон, малгай буруу харуулж өмсгөөд нар зөв хэд эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” гэж амандаа шивнэн уншина.

– Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхэддээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.

– Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.

– Бас өөрөөр лаа асааж халбаган дээр дусаан нилээд их болгож байгаад байгаад хүүхдийнхээ ойрхон харуулж байгаад “Алаг нохойноос айвуу, Аальгүй хүүхнээс айвуу Ширгэ Ширгэ” гээд аягатай хүйтэн усанд хийхээр айсан зүйлийн дүрс гарч ирнэ. Түүнийг нь дэрлүүлж унтуулаад маргааш нь гаргаж хаядаг. Сайхан тайвшираад унтаад өгдөг юм.

CRYPTOTUUKH | Сансарт ниссэн анхны амьтад
Манай улсад “ЦЭРЭГ” нэртэй 14 хүн, “ЭРХҮН” нэртэй 3 хүн байна
ӨНӨӨДӨР | Хүүхдийн хөгжмийн өдөр тохиож байна
Р. ЧОЙНОМ | Миний төрсөн өдрийн шүлэг
ӨНӨӨДӨР | “Ханш нээх” өдөр тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?