HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

АДУУНЫ СЭЭР ЦОХИДОГГҮЙН УЧИР…

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Эр хүний эзэмших есөн дадал чадварт сээр цохих чадвар ордог.  Сээр хуга цохих чадвар нь дайн байлдаанд дайснаа сэлмээр оновчтой цохих дадал болдог, баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал  сургуулилтын нэг байв.  Сээр хуга цохисон хүнийг ажилд эв дүйтэй, овсгоотой гэж үздэг.

Монголчууд өвлийн идэштээ үхэр төхөөрвөл сээрийг нь чанаж, мөлжөөд хуга цохидог уламжлалтай. Зарим нутагт эрчүүд хоорондоо мөрий тавьж сээрний яс хуга цохин эр чадлаа гайхуулах нь бий.  Монголчууд ах дүүсээрээ цугларан өвлийн үүцээ хийж, үхрийн 12 дахь сээрийг /үхэрт нийт 13 сээр байдаг/ хамгийн эхний махтай хамт чанаад махыг нь хувааж идэн, эрчүүд сээрийг цохидог  эртний заншилтай. Энэ нь тухайн жилийн өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн утгатай нэг төрлийн дом аж. Хэрвээ тэр айлынхан  сээрээ хугалж чадахгүй бол “Тэднийд нэг хугардаггүй сээр байна гэнэ”  гэсэн дам яриа тухайн нутаг даяар тархдаг.   Тэгээд түүнийг хугалах хүсэлтэй хүмүүс цагаан сараар уг айлд золгохоор ирэхдээ бооцоо тавьж, сээрийг цохин наадам цэнгэл болдог байжээ.

Тэгвэл ёс ёмбогор, төр төмбөгөр монгол түмэн адууны сээр цохихыг цээрлэдэг. Учир гэвээс, адуу: Сээр нуруун дээр минь морддогоос хойш, сээрийг минь хугалж яахнав дээ гэдэг гэнэ. Монголчууд эрт дээр үеэс морин дэл дээр хийморио сэргээж, молор эрдэнэ хэмээн морио дээдэлж ирсэн. Монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, наадам цэнгэлийн бахархал хэмээн ойлгож адууны хөхөл сүүлээр туг сүлд хуур хөгжмийн чавхдасыг хялгасаар нь хийх зэрэг адууг эрхэмлэх зан үйл арвинтай билээ.

Ахмадууд хуучлахдаа: Эр хүний хийморь явсан адууны сээр хугарахад эзнийх нь хийморь цуг хугарна гэж цээрлэдэг байна. Эртэй бяртай яваа мундаг бөх болон сайн бөх болох залууст хэлэхгүйгээр  адууны сээр цохиулж хийморь лундааг нь унагадаг байсан гэж ярилцдаг. Адууны сээр цохисон хүний эр бяр нь харьдаг гэдэг. Иймийн учир адууны сээр цохидоггүй заншилтай. \

Мөн адууны сээр нь хавтгай биш бөөрөнхий бүтэцтэй тул цохиход тохиромжгүй. Уян, харимхай, бат бөх шинж чанартай тул цохиж буй хүний гар, хурууны ясыг гэмтээх эрсдэл өндөртэй юм.

Гэрэл зургийг: Pantur Photograpy https://www.facebook.com/panturphotography

Хэнтий аймгийн сурагчид цаасыг дахин боловсруулж, шахмал цаасан түлш гаргажээ
MONGOL MADE: Ховдчууд савангаа өөрсдөө үйлдвэрлэж эхэллээ
С.ЭРДЭНЭ | “ХУЛАН БИД ХОЁР” ӨГҮҮЛЛЭГ
Далайн залхаг буюу Jellyfish-д хүрвэл үхэх аюултай юу
Монголбанк дурсгалын зооснууд худалдаанд гаргав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?