HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

Нас ахих тусам цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг мэт санагддаг вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 04 сарын 08

Хүний нас ахихын хэрээр цаг хугацааны талаарх ойлголт, мэдрэмж өөрчлөгдөж эхэлдэг. Хүүхэд насанд нэг өдөр, нэг жил урт, удаан мэт санагддаг бол нас нэмэх тусам өдрүүд, сарууд, жилүүд илүү хурдан өнгөрч буй мэт мэдрэмж төрдөг.

Судлаачид үүнийг хэд хэдэн үндсэн хүчин зүйлтэй холбон тайлбарладаг.

Нэгдүгээрт, “харьцангуйн онол” буюу амьдралын хугацаанд эзлэх хувь хэмжээтэй холбоотой. Жишээлбэл, 5 настай хүүхдийн хувьд нэг жил нь түүний амьдралын 20 хувийг эзэлдэг бол 50 настай хүний хувьд ердөө 2 хувьтай тэнцэнэ. Иймээс нас ахих тусам нэгж хугацаа харьцангуйгаар “богино” мэт мэдрэгддэг.

Хоёрдугаарт, биологийн өөрчлөлт нөлөөлдөг. Нас нэмэгдэхийн хэрээр тархи мэдээлэл боловсруулах хурд, шинэ зүйлд хариу үзүүлэх чадамж буурч, шинэ туршлагыг хүлээн авах давтамж багасдаг. Үүний улмаас цаг хугацаа илүү хурдан “урсаж” байгаа мэт мэдрэмж төрдөг.

Гуравдугаарт, амьдралын хэвшил. Хүүхэд насанд шинэ содон зүйлс байнга тохиолддог бол насанд хүрэхэд амьдралын хэв маяг тогтож, шинэ адал явдал эрхийлэх, сонирхолтой зүйлс тохиолдох нь багасдаг. Ингэснээр өнгөрсөн хугацаа богино мэт санагддаг.

Харин цаг хугацааны мэдрэмжийг “удаашруулах” боломж бий. Судлаачид шинэ туршлага хуримтлуулах, аялж танин мэдэх, шинэ ур чадвар эзэмших нь тархины идэвхийг нэмэгдүүлж, илүү тод дурсамж үүсгэдэг тул цаг хугацааг илүү “урт” гэж мэдрэхэд нөлөөлдөг гэж үздэг.

Иймээс цаг хугацаа хурдан өнгөрч байгаа мэт мэдрэмж нь бодит хугацааны өөрчлөлт бус, харин хүний танин мэдэхүй, амьдралын хэв маягтай шууд холбоотой ойлголт юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо
Хөдөлгөөн ихтэй хорин уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо
Ямайк руу ойртож буй “Мелисса” хар салхи арлын түүхэнд бичигдэх хамгийн хүчтэй шуурга болох төлөвтэй
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?